Jump to content

үхэх

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[ьxĕ]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠬᠥᠬᠥ


(үхү)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
үйл.
  1. Амьд биеийн амь тасрах, амьгүй болох
  2. Ургамал ус, чийгээр дутаж гандаж хатах

Ойролцоо үг

[засварлах]

Өнгөрөх , Нас нөгчих , Тэнгэрт халих , Алс одох , Бурхан болох ,

Нийлмэл үг

[засварлах]
баатарлагаар үхэх - ямар нэг үйл хэргийн төлөө эрэлхэг зоригтойгоор амь насаа алдах
боож үхэх - өөрийгөө боомилон алах
зуурдаар үхэх - өвчний улмаас үхэх, цаг бусаар үхэх
өлсөж үхэх - өлссөнөөс болж амиа алдах
үхсэн амьдын хооронд - а.ухаангүй байх; б.сулбайх, унжийх, ядрах; в.дорой үхээнц байх; г.айснаас болж яахаа мэдэхээ болих
үхсэн газар - а.ургамал ургахгүй болсон газар; б.ус чийггүй газар

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ү|х/эх үйл. уйдаж/өлсөж ~ шахах, үхнэ, үхэв, үхлээ, үхжээ, үхье, үхэж; үхэцгээх, үхчих

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]


Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Этгээд үг

[засварлах]
МАЖИЙХ тбү. үхэх
  • Энэ шуурганаар бид төөрөөд мажийх шахлаа.
  • Энэ өвлийн хүйтэнд зэрлэг ан амьтан ч мажийсан нь сонин байна.
ЧАД н. аө.үхэл(юм тасарч салж ойчиход гарах авиа дуурайх үг)
  • Шорон гэж үнэндээ чадын газар бололтой.
  • Хэн хэзээ ч чад болж болно шүү дээ.
ЧАД ГЭХ/ХИЙХ тбү. үхэх
  • Би тэр өвгөнийг чад хийсэн гэж бодож байсан юм. Гэтэл амьд гэж сонсоод их баярлалаа.
  • Өнгөрсөн шөнө хүйтэн бороонд хоёр ч хонь чад хийчихчээ.
ЧАД ХИЙЛГҮҮЛЭХ тү. үхүүлэх, алах
  • Өнгөрсөн шөний хүйтэн бороонд хоёр ч хонь чад хийлгүүлчихлээ.
  • Тэр хулиган уурандаа түүнийг өөрөө биш юм аа гэхэд, бусдаар чад хийлгүүлнэ гэж заналхийлж байв.
ТЭНГЭР ХАРАХ тбү. үхэх
  • Тэнгэр харах нас ч боллоо. Одоо амар жимэр амьдарч байгаад үхсэн минь дээр биз дээ.
  • Энэ өвлийн зуднаар бог, бод нийлсэн олон мал энэ сумаас тэнгэр харсан ажээ.
ЦЭГЛЭХ тбү. мал амьтан үхэж үрэгдэж дуусах
  • Тэр хүн өнгөрсөн өвлийн зудаар үхэр минь цэглэсэн, хэдэн адуу амьд үлдсэн гэж байв.
  • Энэ өвөл энэ айлын бүх мал цэглэсэн ажээ.

Товчилсон үг

[засварлах]

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
төрийн төлөө оготно боож үхнэ - хүч хүрэхгүй зүйлд санаархах
зүрх үхэх - шантрах, бэрхшээх, халирах
мэх үхэх - арга барагдах
уйдаж үхэх шахах - маш их уйдах
үхэхээс бусдыг үзэх - а.хашир, догь болсон; б.маш их зовлон үзэх
үхэхдээ үхэр буу тавих - а.гар татах; б.эцсийн аргаа хэрэглэх
үхсэн чавганцаас унгас гуйх - үл бүтэх юм бодож, санах
үнээ үхэхдээ сүү орох - бүтэхгүй зүйлд санаархах
үхсэн буурын толгойноос амьд ат айх - нэр сүрнээс нь айх, гэрэвших~Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг биз! Одоо ч гэсэн би шалдан бандиас илүү байх ёстой хэмээн бодох учир сүртэй харагдахыг хичээж суув (Ш.Ванчаарай, Хар нүдэн Гульнар). ~Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчээр Өлзийн гадна очоод нөгөө гал шиг зориг нь эгшин зуур арчсан толь шиг алга болов (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
үхсэн чавганцаас унгас гуйх - үл бүтэх юм бодож, санах~Хөдөө хөхөрч гадаа гандсан, үдээр дэвтээх гэж үйлээ барж, хөгшин намайг ухуулганд орвол, үхсэн чавганцаас унгас гуй (Д.Пүрэвдорж, Шарлингийн “хар” хас).
үхэхдээ үхэр буу тавих - эцсийн мэхээ хийх, эцсийн аргаа хэрэглэх~Үхэхдээ үхэр буугаа тавина гэж өвгөн зангаа хаяхгүй байлаа.
үхээд босох - үхэх шахаад сэхэх~Өвөөгийн ханиад хатгаа болон хүндэрч, үхээд боссон шүү.
↑ зүрх үхэх
↑ мэх үхэх

Хэвшмэл хэлц

[засварлах]
Алах хүнээс амыг ав
Үхэх хүний үгийг сонс
Өдөр сар өнгөрч л байдаг
Үхэх цаг ойртож л байдаг
Өтлөх цагт өгөх гурван эрдэнэ
Үхэх цагт лам гурван эрдэнэ
Уйлах болбол нүдтэй нүдгүй ч уйлдаг
Үхэх болбол юмтай юмгүй ч үхдэг
Үгүйрэх – өвөл хавар хоёр
Үхэх – өдөр шөнө хоёр
Үүлэн чөлөөний нар хурц
Үхэх хүний нүд хурц
Үхэх илжиг чонын зүгээ
Үхэх туулай шорон зүгээ
Үхэх илжиг
Чонын ам өөд
Үхэх нь үхэр өдөр
Гаргах нь гахай өдөр
Үхэх өвчинд эмч талаар
Үхэхгүй өвчинд эрлэг талаар
Үхэх өвчнийг эмч бөгсөө хавч
Үхэхгүй өвчнийг эрлэг бөгсөө хавч
Үхэх тахиа бөгс бөгсөө туяна
Үхэх хулгана муурын сүүлээр наадна
Үхэх хүн нөхөрсөг
Үгээгүй хүн талархаг
Үхэх хүн сайн эмчээс уйдна
Үгүйрэх хүн сайн нохойноос уйдна
Үхэх хүн эмчээс зайлна
Үгүйрэх хүн эдээс зайлна
Үхэх хүнд үг битгий хэл
Өсөх хүнд өшөө битгий тавь
Үхэх хүнд үг бүү хэл
Унтах хүнд ус бүү өг
Үхэх хүнд
Үр зовлон болдог
Үхэх хүний нүд хурц
Үгүйрэх хүний шүд хурц
Үхэх хүний үгийг авдаг
Үхсэн малын хүзүүвчийг авдаг
Үхэх хүний үгийг авдаг
Үхсэн малын шийрийг авдаг
Үхэх хүний үгийг нь сонс
Алах малын цусыг нь ав
Үхэх эрвээхий дэнгийн зүг
Үхэх илжиг чонын зүг
Юу үнэн
Үхэх үнэн

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Үхнэ гэсээр үхрийн мах барах
Явна гэсээр ямааны мах барах

Тайлбар: баашлах, арга бач гаргах, ажил явдалд саад болох

Үхэвч амь нэг
Өргөвч тоос нэг

Тайлбар: маш дотно

Үхсэн буурын толгойноос амьд ат айх

Тайлбар: нэр сүрнээс нь сүрдэх

Дааганаас унаж үхдэггүй
Даравгараас болж үхдэг

Тайлбар: бодлогогүй хэлсэн үг хэрэгт хийдэг

Цэцэн үг

[засварлах]
Үхэх завгүй

Тайлбар: маш завгүй

Үхтэл үр харам

Тайлбар: өөрийн үр хүүхэд