Финийн булан
Appearance
Финийн булан нь Балтын тэнгисийн мухарт, Финланд ба Эстонийн хооронд орших урт нарийн булан юм. Баруунаас зүүн тийш 400 км орчим урттай.
Дундаж гүн нь 40м бөгөөд өвөл хөлддөг. Булангийн төгсгөлд Санкт-Петербург, хойд эрэгт Хельсинки, өмнөд эрэгт Таллин зэрэг том хотууд бий. Ладога нуур, Ижил мөрөн зэрэгтэй холбогдоно. Түүхийн урт хугацаанд Швед, Хаант Орос Улсууд Финийн буланд нөлөөгөө тогтоохоор тэмцэлдэж иржээ.