Лам
Appearance
Лам гэдэг нь түвэд хэлээр: Их хүн гэсэн утгатай (төвөдөөр བླ་མ་ [Бла-ма] гэнэ.) Түвэдэд Буддизм анх орж ирэхдээ хувраг хүнийг нэрлэхийн тулд Санскрит хэлний багш гэсэн утгатай гүрү (guru) гэдэг үгийг орчуулан авч ашигласан юм. Түвэдийн шашны түүхэнд энэ нь томоохон хийдийн тэргүүн, хувилгаадыг хэлдэг байсан бол орчин үед хувраг хүнийг дууддаг нэр болжээ.