Jump to content

Жозеф Най

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жозеф Най. 2011 он.

Жозеф С. Най залуу (англи. Joseph S. Nye, Jr.; 1937 онд төрсөн) -америйкийн улс төр судлаач, неолиберализмын урсгал болох цогц харилцан хамаарлын онол боловсруулагч. Олон улсын харилцааны асуудлаарх тэргүүлэх шинжээч бөгөөд Ж.Ф.Кеннедийгийн нэрэмжит Харвардын Төрийн удирдлагын сургуулийн профессор. Үндсэний аюулгүй байдлын шинэчлэлтийн төсөл боловсруулагчийн нэг.

Жозеф Най 1958 онд Принстоны их сургуульд бакалаврын зэрэг хүртсэн. Тэрээр Родсын тэтгэлэгт докторын зэрэг хамгаалсан бөгөөд дараа нь Харвардын их сургуульд улс төрийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. 1964 онд тэрээр Харвардын их сургуульд багшилж эхэлсэн бөгөөд тэнхимийнхээ хамгийн том, чухал хичээлүүдийн нэгийг заадаг байжээ. 1995 оны 12-р сард Най Харвардын Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын дээд сургуулийн декан болжээ.

Үүнээс гадна тэрээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан: 1977-1979 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Аюулгүй байдлыг дэмжих, шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн туслах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх бүлгийн дарга; 1993-1994 онд -Тагнуулын үндэсний Зөвлөлийн дарга; 1994-1995 онд Батлан ​​хамгаалах яамны Олон улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд.

Ж.Най шинжлэх ухааны онолын сонирхолоо бодит улс төртэй үр дүнтэй хослуулж чадсан эрдэмтэн юм.

1980-аад оноос хойш бий болж, дэлхийн улс төр, эдийн засаг, дипломатын хамгийн чухал ойлголтуудын нэг болсон "Зөөлөн хүч" («Soft power») хэмээх ойлголтыг Жозеф Най гаргаж ирсэн. "Зөөлөн хүч" гэсэн ойлголт нь сүүлийн жилүүдэд онцгой ач холбогдолтой болоод байна.

2005 онд Ж.Най олон улсын харилцааны салбарт АНУ-ын хамгийн нөлөө бүхий арван эрдэмтэний нэгээр тодорчээ.

Тэрээр эхнэр Молли Хардинг Най болон 3 хүүтэй ажээ.

Неолиберал эрдэмтэн Най төрийн нөлөөлж болох гурван бүрэлдэхүүн хэсгийг авч үздэг: 1.соёл, урлаг (америкийн поп урлагийн соёл эсвэл францын моодны хувцасны жишээ), 2. үнэт зүйл (тэдгээрийг зөвхөн тунхаглаад зогсохгүй дагаж мөрдөх), 3.тогтвортой ил тод, ойлгомжтой гадаад бодлого гэх мэт.

  • Nye J. Soft Power: The Means to Success in World Politics (New York: Public Affairs Group, 2004).
  • Addressing the New International Terrorism: Prevention, Intervention, and Multilateral Cooperation, co-authored with Yukio Satoh and Paul Wilkinson (Washington, D.C.: The Trilateral Commission, 2003).
  • The Paradox of American Power: Why the World’s Only Superpower Can’t Go it Alone (New York: Oxford University Press, 2002).
  • Understanding International Conflicts: An Introduction to Theory and History, 4th ed. (New York: Longman, 2002).
  • Global Competition After the Cold War: A Reassessment of Trilateralism, co-authored with Kurt Biedenkopf and Motoo Shiina (New York: The Trilateral Commission, 1991).
  • Bound to Lead: The Changing Nature of American Power, (New York: Basic Books, 1990).
  • Nuclear Ethics, (New York: The Free Press, 1986).
  • Hawks, Doves and Owls: An Agenda for Avoiding Nuclear War, co-authored with Graham Allison and Albert Carnesale (New York: Norton, 1985).
  • Living with Nuclear Weapons. A Report by the Harvard Nuclear Study Group. (Cambridge: Harvard University Press, 1983).
  • Power and Interdependence: World Politics in Transition, co-authored with Robert O. Keohane (Boston: Little Brown and Company, 1977; 3d edition with additional material, New York: Longman, 2000).
  • Peace in Parts: Integration and Conflict in Regional Organization. (Boston: Little Brown and Company, 1971).
  • Pan Africanism and East African Integration. (Cambridge: Harvard University Press, 1965).