Баримт бичиг
Баримт бичиг (герман. Dokument, латин. documentum — гэрчилгээ, баталгаа) гэдэг нь өргөн утгаараа тодорхой нэгэн биет зүйл дээр бичигдсэн гар бичмэл болон хэвлэсэн текст, дуу авиа, дүрс хэлбэрээр бичигдэж тодорхой мэдээлэл агуулсан зүйлийг хэлнэ.
Түүхийн туршид мэдээлэл агуулах зүйлүүд өөрчлөгдөж ирсэн бөгөөд тэдгээр нь цаас, цоолбортой карт, гэрэл зургийн хальс, CD, уян диск, соронзон хальс, шавар шахмал гэх мэт байж болно. Баримт бичгийн боловсруулалтыг автоматжуулахын тулд компьютерийг 20-р зуунаас өргөнөөр ашиглаж ирсэн юм.
Баримт бичгийн гүйцэтгэх үүрэг:
[засварлах | кодоор засварлах]Мэдээлэлийн үүрэг - мэдээллийг баримтжуулах, хадгалах, хэрэгцээ шаардлага хангах зэргээр тодорхойлогддог;
Харилцаа холбооны үүрэг - баримт бичиг нь цаг хугацаа, орон зайд мэдээлэл солилцох, дамжуулах хэрэгсэл юм;
Нийгмийн үүрэг- тухайн нийгмийн мэдээллийг бүртгэх, хадгалах, дамжуулахаас бүрдэнэ; Баримт бичиг бүр нь нийгмийн зарим хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүтээгдсэн тул нийгмийн ач холбогдолтой юм.
Соёлын үүрэг - нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн соёлын уламжлал, гоо зүйн хэм хэмжээ, зан үйлийг хадгалах, дамжуулах баримт бичгийн чадвар;
Удирдлагын - үйл ажиллагааг удирдах арга замын тодорхойлсон баримт бичиг;
Хууль эрх зүйн - баримт бичиг нь эрх зүйн хэм хэмжээ, эрх зүйн харилцааг нэгтгэх, (эсвэл) өөрчлөх арга зам болж ажилладаг;
Түүхэн - баримт бичиг нь үүссэн цагаасаа хойшхи түүхэн эх сурвалж болж дараа дараагийн үед ашигладаг ач холбогдолтой.
Баримт бичгийн төрлүүд:
[засварлах | кодоор засварлах]Улс төрийн баримт бичиг- Үндсэн хууль, Улсын Гадаад бодлогын Үзэл баримтлал, улс төрийн намын бодлогын баримт бичиг, намын мөрийн хөтөлбөр зэрэг баримт бичгүүд.
Дипломат баримт бичиг- Нэг улс өөр нэг улстай болон олон улсын байгууллагатай явуулдаг албан ёсны харилцааны баримт бичгүүд.
Санхүүгийн баримт бичиг- Тайлан тооцоо, төсөв, эд хогшлын бүртгэл зэрэг баримт бичгүүд.