Jump to content

хүч

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[xьʧĭ]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠬᠥ᠊ᠴ᠊ᠢ
ᠬᠥ᠊ᠴᠣ


(хүчү) ~ чадал (хүчи) ~ исгэлэн

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
I нэр.
  1. Аливаа юмны хөдлөх, үйлдэх ид чадал, тамир тэнхээ
  2. цэрэг. Цэргийн ид чадал, сүр
  3. Энэрэл, хайр, ач тус
  4. Хөдөлмөр
  5. Мал амьтны тарга тэвээрэг
  6. Идэвх, идэвхтэй үйл ажиллагаа
  7. Хүн, ажилчин, ажилтан
  8. Бодосын хөдлөл байдлыг өөрчлөх үйлчлэл буюу энерги
  9. Албадлага
  10. Эмэгтэй хүнд хүч хэрэглэн хурьцах үйлийн нэр
  11. Тооны нэр
II нэр.
  1. Идээ ундаа зэргийн исгэлэн хахуун амт
III нэр.
  1. Бууны замаг мэтийн оньст зэвсэг хэрэглэлийн дэлдэх тийрүүлэхэээр тохируулж хийсэн хэрэглэл.

Ойролцоо үг

[засварлах]

Хүч

Нийлмэл үг

[засварлах]
хүч авах - а.чадал чинээ нэмэгдэх; б.бүл хүч нэмэх, хүчин туслалцаа хэрэглэх
хүч алдрах - а.чадал муудах, ядарч доройтох; б.тарга хүч нь буурах, эцэж турах
хүч барагдах - хүч чадвар мохох, цуцах, тамирдах
хүч буурах - а.тамир тэнхээ доройтох; б.мал, амьтны тарга тэвээрэг нь муудах, нимгэрэх
хүч бүрэлдэх - тамир суух
хүч гаргах/хүчээ гаргах - хүчлэх, чармайх
хүч дийлэх - чадал чадвараараа эзэрхэх, давамгайлах
хүч залгах - хүч сэлбэх
хүч зарах - тамир тэнхээ гаргах
хүч мөхөс/хүчин мөхөс - а.хүч дутуу, сул дорой; б.хүн бүл цөөн дутмаг
хүч мэдэх - хүч чадал, чадвар чинээний хэрээр болох
хүч нийлэх - а.хамтран ажиллах, эвсэх; б.эе эв, дэм дүй харилцан нийцэх
хүч нимгэн - а.хүн бүл цөөн; б.хөрөнгө чинээ дутмаг; в.малын тарга хүч бага
хүчний байгууллага - хууль хяналт, цэрэг цагдаагийн байгууллага
зэвсэгт хүч - хуурай замын ба агаар, тэнгисийн цэргийн хүчин
нисэх хүчин - улсын зэвсэгт хүчний нэгэн салбар
туслах хүч - туслах цэрэг
аав ээжийн хүч - аав ээжийн энэрэл хайр, ач тус
түших хүч - найдаж итгэх, дулдуйдах зүйл
эмийн хүч - эмийн ач тус, эмийн үйлчилгээ
эрдмийн хүч - эрдмийн ач тус
хүч өргөх - эрхэм дээд үйл хэргийн төлөө зүтгэх, үйлчлэх
хүч үнэлэх/хүчин үнэлэх - а.биеийн хөдөлмөр хийж амьдрах; б.хийсэн ажилд нь тохируулан хөдөлмөрийн харамж тогтоох
хүчин зүтгэх - зорьсон хэргийнхээ төлөө машид чармайн ажиллах
хүчин мөхөс - а.бяр тэнхээ, чадал дутмаг
хүч муу - а.тарга тэвээргээр барагтай; б.юмны дуу чимээ сул, намдуу
хүч нимгэн - а.тарга хүч сулхан; б.ямар нэгэн юмыг хийх үйлдэхэд хүн бүл, хөрөнгө чинээ мөхөс дутмаг
хүч нэмэх - а.тарга хүч нэмэгдэх; б.хүн бүл хүчин сэлбэх
хүчээ тогтоох - хүчээ хадгалах
хүчээ хадгалах - а.тарга тэвээргээ үл алдах; б.чадал тэнхээгээ нөөх
хүчин зүтгэл - хүч өргөсний гавьяа
хүчин зүтгэх - нэгэн үйлст хүчээ гарган чармайн ажиллах
хүчин төгөлдөр - идэвх нь нүйцэд, бүрэн хүчинтэй
хүчин төгөлдөр болох - идэвх нь гүйцэд болох
хүчин төгс - хүчин төгөлдөр
хүч авах - а.хүчний хүнийг хөлслөх; б.зарах, биедээ үйлчлүүлэх
хүчний хүн - а.хөлслөгдөн зарагдах хүн; б.хүчээ үнэлэн амьдрах хүн
хүчний хүргэн - эхнэрийн гэрт ирж ханилсан эр
боловсон хүчин хуучир. - а.эрдэм боловсролтой шинэ мэргэжилтэн, түүний бүрэлдэхүүн; б.мэргэжлийн ажилтан, албан хаагчдыг шилж сонгогч, тэдгээрийг хуваарилж байдаг албан байгууллагын хэлтэс, хэлтсийн ажилтан
боловсон хүчний хэлтэс хуучир. - ажиллах хүчний нөөцийг эрхлэх газар
үйлдвэрлэх хүчин - а.ажиллах хүн хүч; б.үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, зэвсэг
салхины хүч - салхины үйлчлэл
цахилгаан эрчим хүч - цахилгаан гүйдлийн хэмжээ
хүч заах - хүчиндээ эрдэж дийлэхийг оролдох
хүчээр авах - а.аргаар бус албадлагаар авах; б.шилж. ачаар, үр дүнд
хүчээр дайрах - өөрийн эрх сүр, хүч чадлаар довтлох, дайрах
хүчээр тулгах - хүч хэрэглэн шаардах, албадах
хүчингийн хэрэг хууль. - эмэгтэйчүүдийг хүч хэрэглэн хурьцаж доромжилсон хэрэг
их хүчин нүдэн тоо. - арван хүчин нүдэнтэй тэнцэх, тавин нэгэн оронтой тооны нэр
хүчин нөхөр тоо. - арван их бэлгэ тэмдэгтэй тэнцэх, дөчин дөрвөн оронтой тооны нэр
хүчин нүдэн тоо. - арван их тийнтэй тэнцэх, тавин оронтой тооны нэр
хүч орох - айраг тараг зэрэг идээний исч, хахуун амттай болох

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

хүч нэр. ~ хэрэглэх, хүчний, хүчинд, хүчнээс

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]
  • ав хүч - хамтын хүч
  • арга хүч - ажил хэргийг хийх ур ухаан, эв дүй түүнд хэрэгтэй хүн хүч
  • бяр хүч - чадал тэнхээ
  • ид хүч - залуу насны цог золбоо
  • хүч тамир - тэнхээ чадал
  • хүч тэнхээ - биед байх чадал
  • хүч чадал - а.ямар нэгэн үйлийг хийж гүйцэтгэх нөөц боломж; б.бяр тэнхээ
  • хүч чармайлт - хүний ажил хийх ид чадал болон хичээл зүтгэл
  • эрч хүч - ажил хэргийг хийж гүйцэтгэх урам зориг
  • сүр хүч - а.цог жавхаа, чадал; б.шилж. эрх мэдэл
  • ач хүч - энэрэл хайр, халамж
  • тэнхэл хүчин - хүч чадал, тамир тэнхээ
  • хүч хөдөлмөр - хүний хийж бүтээх тэнхээ тамир
  • хүч хөрөнгө - а.тухайн ажил хэргийг гүйцэтгэхэд хэрэгтэй хүн хүч болон түүнд шаардлагатай эд мөнгө; б.нийт олны бүтээсэн оюуны болон эдийн зүйл
  • хүч/хүч хөлс - хүний хөдөлмөрийн бүтээмж болон түүнд олгох харамж
  • ааг хүч - ид хүч, ааг омог
  • ацаг хүч - ажиллах хүн хүч болон түүнд олгох хөдөлмөрийн хөлс
  • хүч тарга - адуу малын таргалж хуримтлуулсан тар тамир
  • хүч тэвээрэг - мал, амьтны тарга тэнхээ
  • хүн хүч - а.хөдөлмөрийн чадвартай хүн; б.хүн бүл

Этгээд үг

[засварлах]
ЖИЖИГ ГАРДАХ тбү. тухайн зүйлд хүч нөлөө бага��ах
  • Тэр хэдий өндөр албан тушаалд заларсан ч бас л жижиг гардаж байв.
  • Би жижиг гардаад чамд тусалж чадахгүй байгаа юм.
ХУЛГАР н. хүч нөлөө ихтэй хүн
  • Манай бизнесийн хулгарууд хүний төлөө юм хийвэл сайн байна.
  • Одоо цагийн олонх хулгаруудыг улсын хөрөнгө мөнгө идсэн нөхдүүд гэдэг.

Этгээд үг

[засварлах]
ГУЙЖ АВАХГҮЙ ГУЯДАЖ АВАХ хэл. цол, шагнал зэргийг хүч авьяасаараа авах
  • Алдартай энэ бөх улсын аварга цолоо улсад гурав түрүүлээд гуядаж авсан юм.
  • Ярианаас нь сонсвол энэ хүн үйлдвэрийн даргын суудлыг гуйж авахгүй гуядаж авах санаатай байсан ажээ.
ГУЯДАЖ АВАХ тү. хүч үзүүлж авах
  • Миний дэмждэг бөх энэ наадмаар улсын цолыг гуядаж аваад байна.
  • Ах маань төрийн соёрхлыг гуядаж авсан хү' н.

Товчилсон үг

[засварлах]
ГАХЗТ Гадаадад Ажиллах Хүч Зуучлах Төв
ГАХИТ Гадаадад Ажиллах Хүч Илгээх Төв
ТЭХГУУЯ Түлш, Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Яам
ТЭХУУЯ Түлш, Эрчим Хүч, Уул Уурхайн Яам
ЭХБГ Эрчим Хүч Борлуулах Газар
ЭХБУ Эрчим Хүч, Барилга Угсралт
ЭХБУТ Эрчим Хүч, Барилга Угсралтын Трест
ЭХГУУЯ Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Яам
ЭХУУГЯ Эрчим Хүч, Уул Уурхай, Геологийн Яам

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]

Хэвшмэл хэлц

[засварлах]
Ам ихт ангайхад
Хүч ихт булаана
Дур үгүйд хүчгүй
Хүч үгүйд дургүй
Хүдэр их арсланг
Хүч нэгтэй шоргоолж барина
Хүнээс илүү мэднэ гэж биеэ бүү магт
Хүч чадал ихтэй гэж хүнийг бүү бас
Хүсэл ихтэйгээрээ ноён болдоггүй
Хүч ихтэйгээрээ баян болдоггүй
Хүч алдахаар
Хөлс дэвэрдэг
Хүчитний өмнө хав шиг гөлөлзөж
Хүч муутын өмнө арслан шиг архирах

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Хүчээр мянган жин өргөхөд
Аргаар түмэн жин өргөх

Тайлбар: ухаанаар хүч хождог

Хүчээр үзэхээр эвээр үз
Хэрэлдэж үзэхээр хэлэлцэж үз

Тайлбар: эв зүйгээр бүхнийг шийдэж болдог