он
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [on]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠡᠣ᠊᠊ᠨ
- (он)
Үгийн утга
[засварлах]- I нэр.
- Аргын тооллын нэгдүгээр сарын нэгнээс арван хоёрдугаар сарын гучин нэгэн хүртэлх 365-366 хоногийн хугацаа; тухайн жил
- Жилийг дэс дугаарлан тэмдэглэхэд хэрэглэх үг
- Сургуульд суралцагчдын суралцах жил хугацааг үндэслэж хуваасан ангилал
- II нэр.хуучир.
- Сум
- Шав тэмдэг
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- он гарах - хуучин он дуусч, шинэ он эхлэх
- он дуусах - тухайн жил улиран одох
- онд орох - өвөл, хаврын хариг хатуу цагийг эсэн мэнд өнгөрөөх
- онд оруулах - малын гарзгүй урин дулаан цаг хүргэх
- он түших - онд ороход ойртох
- онд тарган орох - онд орох
- шинэ он - тухайн жил дуусч дараагийн жил болох нь
- өнгөрсөн он - өнгөрөн одсон жил
- энэ он - энэ жил
- ирэх он - дараагийн жил
- он тутам - жил бүр
- бичигт он сар тавих - тухайн бичиг баримтыг хэзээ үйлдсэн болон авсан, өгсөн цаг хугацааг бичих
- төрсөн он - эхээс мэндэлсэн жил
- хэвлэсэн он - тухайн зүйлийг хэвлэн нийтэлсэн цаг хугацаа
- оны хүснэгт - түүхт хэрэг явдлыг он дараалан тэмдэглэсэн хүснэгт
- он дараалал - цаг хугацааны дэс дараа
- он дарааллын бичиг - а.түүхэн үйл явдлыг цаг хугацааны дэс дарааллаар бичсэн тэмдэглэл, дундад зууны түүхэн зохиолын үндсэн хэлбэр; б.түүхэн үйл явдлыг он цагийн дарааллаар зохион бичсэн хүүрнэл зохиол, уран зохиолын нэг төрөл зүйл; в.баримт сэлтийг товч мэдээлдэг сонин, сэтгүүл нийтлэлийн нэгэн төрөл
- он тоолол - он жилийг тоолох ёс
- он тооллын хуучин эхлэл - тэнгэрийн биеийн харагдах үед тулгуурлан урт удаан хугацааг тоолох тооллын тогтолцоо, Юлийн цаг тооны бичиг
- он тооллын шинэ эхлэл - Григорийн цаг тооны бичиг
- тавдугаар оны сурагч - таван жилийн сурагч
- он тусам газар - харвалга хүрэм газар, дээш өргөн харвасан сумны хүрэх газар
- он тусах - харвасан сум хамгийн хол тусах, хаймсах
- он босгох - шав тэмдэг тавих
- он тавих - шав тавих
- он алдахгүй харваач - бай алдахгүй мэргэн харваач
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]он нэр. ~ тоолол, оны, онд, оноос
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- он жил - дэлхийн бөмбөрцөг нарыг бүтэн нэг тойрох хугацаа
- он сар - тухайн жил болон хоногийн тоо, цаг хугацаа
- он цаг - өвөл, хаврын хатуу цаг
- он цаг - цаг хугацаа
Товчилсон үг
[засварлах]- МОТ Манай Он Тоолол
- НОТ Нийтийн Он Тоолол
- НТӨ Нийтийн Он Тооллын Өмнөх
- ХОТ Христийн Он Тоолол
Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]Хэвшмэл хэлц
[засварлах]- Өдөр нь болж өндөг хагараад
- Он нь тулж оосор тасрах
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Он тутам утаа нэмж
- Утаанд оч нэмж
- Жил тутам жинс нэмж
- Жинсэнд гээл нэмэх
Тайлбар: албан тушаал улам ахих