Jump to content

гүн

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]
хят.公gōng

Үгийн дуудлага

[засварлах]
[gьn]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠬᠥ᠊᠊ᠨ
ᠬᠥ᠊‍ᠠ‍᠊ᠢ᠊ᠡ᠋


(гүн) ~ ухаан Kieit (гүнг) ~ зэрэг

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
I нэр.түүх.
  1. Манж Чин улсын хэтэрхий дөрвөн хэргэмийн дөтгөөр; дотроо улсын түшээ гүн, улсад туслагч гүн, гүнгийн зэрэг засаг тэргүүн зэрэг тайж гэж гурван зэрэг байжээ;
  2. Феодлын байгууллын таван хэргэмийн тэргүүн зэрэг.
II нэр.хуучир.
  1. Гавьяа, шагнал
III нэр.хуучир.
  1. Ашигт малтмалын уурхай
IV нэр.хуучир.
  1. Цэцэг өвчний туурлын уг, сорви
V тэм.
  1. Нягт, их
  2. Гүнзгий, лав
  3. Ойр дотно юмны дотор орсон
VI тэм.
  1. Өтгөн тод өнгө
VII тэм.
  1. Утга санаа нууц далд, ойлгоход бэрх; гүн бодлого (далд бодлого), гүн утга (гүнзгий утга; далд утга), гүн ухаан ш.у. (нийгэм, бодгаль, сэтгэхүйн хөгжлийн ерөнхий зүй тогтоол, хуулийг судлах ухаан), гүн ухаантан (гүн ухаанд мэргэшсэн), гүн сэтгэгдэл (маш их сэтгэгдэл), гүн талархал (маш их талархал
  2. Өргөн дэлгэр
VIII тэм.
  1. Маш нарийн сайн хийцтэй
IХ тэм.
  1. Хурцлаг, сайн амт

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
гүн байгуулах - гавьяа байгуулах
гүн бий - гавьяа шагналтай
алтны гүн - алтны уурхай
нүүрсний гүн - нүүрсний уурхай
цэцгийн гүн тогтох - цэцэг өвчний туурлын сорви тогтох
гүн ой - өтгөн ой
гүн шугуй - балар шугуй
гүн жалга - гүнзгий жалга
гүн ус - гүнзгий ус, хөлгүй их ус
гүний худаг - гүнзгий худаг
гүн шуудуу - гүнзгий шуудуу
гүний хэмжүүр - юмны гүнийг хэмжих хэмжүүр
гүнийн гааль - нутгийн гүнд байрлаж хилийн чанад руу явуулах эд зүйлс буюу нутаг дэвсгэр рүү орж ирэх эд зүйлст гаалийн бүрдүүлэлт хийх байгууллага
ойн гүн - ой дотор
ард түмний гүнд орох - ард түмэнтэй ойр байж, тэдний санал хүслийг мэдрэх
гүн ногоон - хар ногоон
гүн улаан - тод улаан
гүн харанхуй - хав харанхуй
гүн шар - тод шар
гүн бат мэдлэг; #Бөх бат -
гүн урлал - нарийн урлал
гүн хийцтэй хэт хутга - маш нарийн хийцтэй хэт хутга
гүн амттай хоол - амт шимттэй хоол
гүн шөл - хурц шөл

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

гүн I.нэр. гүн­гийн, гүнд, гүнгээс, гүнгээр

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

Орчуулга

[засварлах]

Товчилсон үг

[засварлах]
ДДГУДС Дорно Дахины Гүн Ухааны Дээд Сургууль

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]

Хэвшмэл хэлц

[засварлах]
Гүйдэг бандийг бөгсөөр торгоно
Гүн ноёныг гүүгээр торгоно
Гүн гангыг өнгөрөхгүй бол
Газрын зузааныг мэдэхгүй
Зовол зүдгүүрийг амсахгүй бол
Жаргалангийн амтыг мэдэхгүй
Гүн гэгч ноён зэрэг
Гөлөг гэгч нохойн зулзага
Туслагч гэгч ноёны зэрэг
Тугур гэгч баалын нэр
Гүн усанд гатлагагүй
Гөр үгэнд хариугүй
Гүн усанд гишгэх газар олдохгүй
Гүжир үгэнд итгэх газар олдохгүй
Өндөр ууланд авирахгүй бол тэнгэрийн өндрийг мэдэхгүй
Гүн гангыг өнгөрөөхгүй бол газрын зузааныг ухахгүй
Хөө хар нь
Гүн хар аа
Эрдэмтэй хүн өчих нь удаан
Гүн ус урсах нь удаан

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Ертөнцийн гурав

[засварлах]
Их далайн ёроол нэг гүн
Эрдэмт хүний санаа нэг гүн
Энх төрийн бодлого нэг гүн

Зүйр үг

[засварлах]
Газрын гүний ус (худгийн ус). гүн усанд олом үгүй
Гүжир үгэнд үнэн үгүй

Тайлбар: хилс гүжир үгийг итгэх аргагүй