Jump to content

Sia

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Sia Kate Isobelle Furler (/ˈsiːə/ SEE-ə) өмнөд Австралийн Аделэйд хотноо 1975 оны 12-р сарын 18-нд төржээ. Аав нь хөгжимчин, ээж нь урлагийн сургуулийн багш байв. Түүний ээжийн дүү Колин Хэй Австралийн "Men at Work" хамтла��ийн гишүүн бол бас нэг дүү нь дуучин жүжигчин Кэвин Колсон юм. Тэрээр Uraves disiase гэх ховор өвчтэй ба амнаас нүд хүртэлх булчингууд нь сулардаг юм. Иймээс тэрээр камер болон тайзны урд гарахдаа ам хүртлээ унжсан үс зүүдэг. Түүний хамгийн их хандалттай дуу нь chandelier.Түүний нэр нь пэрс хэлээр баяр хөөр авч ирэгч гэсэн утгатай юм.Тэрээр амьтанд маш их хайртай ба цагаан хоолтон. Түүний дуулдаг гол урсгал нь индипоп, электропоп, поп, ацид жазз, трип поп юм.

Sia 2011 оны 8-р сард Вашингтон, Сиэттл хотод тоглолтоо хийлээ.
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрТөрсөн огноо Төрсөн газар Sia Kate Isobelle Furler1975 оны 12 сарын 18 (нас 43) Апелэйд, Өмнөд Австрали, Австрали
Оршин суугаа газар Palm Springs, California, U.S.
Улсын иргэн Австрали
Ажил, мэргэжил * Дуучин * Дууны үг зохиогч * music video director
Идэвхтэй байгаа 1990–одоо
Хөгжмийн карьер
Төрөл * Поп * Электропоп * Инди поп * Ацид-жазз
Дуу бичлэгийн студи * Dance Pool * Go! Beat * Inertia * RCA * Monkey Puzzle * Atlantic
Холбоотой Zero 7, LSD, Maddie Ziegler
Албан ёсны хуудас siamusic.net
Гарын үсэг

Олны анхаарлын төвд байхыг хүсдэггүй. Алдартай байх нь аюултай гэдгийг мэддэг. Өөрийн хаана яваа, хаана амьдардгаа аль болох нууцалдаг. Мөн дашрамд хэлэхэд тэр маань "Хөгжим чиний нүдэнд бус чихэнд чинь л зориулагдсан" гэж хэлсэн.

Sia гийн гарах тайз, кареер улам хүрээгээ тэлсээр байгаагийн зэрэгцээ Maddie ч мөн нэр хүндийг олж авсаар бгаа. Гэвч Sia үүнд нь дургүй. Учир нь тэрээр алдар, нэр хүнд өсвөр насны Maddie-д аюул учруулна гэх байр суурьтай байдаг.

Өдгөө бие дааж найман цомог бичсэн ба хамгийн алдартай дуу нь 1000 forms of fear цомогт багтсан Chandelier хэмээх дуу юм. 2014 оны 5 сарын 6-нд олны хүртээл болсон энэ дууны хандалт өнөөдөр Youtube-д 2'467'712'988 хүрчээ (2022 оны 2 сарын 15-ны 18:47 цагийн байдлаар). Энэ дууны үгийг Sia, Jesse Shatkin нар бичжээ. Энэ дуу нь Грэммигийн 57 дахь шагнал гардуулах ёслолын үеэр, Оны шилдэг дуу бичлэг, Шилдэг Pop Solo дуучны номинацид нэр дэвшиж байжээ. 11 настай бүжигчин охин чадварлагаар бүжиглэж, Sia-ийн хоолойны ур чадвар нийлэн нэгэн цогц чанартай уран бүтээл болжээ гэхээс өөр хэлэх үг олдохгүй. Сонирхуулж хэлэхэд Sia 213 номинацид нэр дэвшиж, 55-г өөрийн болгож авчээ.

Тэр бусад алдарны дууг коверлож дуулсан байдаг. The Mamas and The Papas - California dreamin', Britney Spears - Passenger, Gimme More, Radiohead - Paranoid Android, Cyndi Lauper - Time After Time, John Travolta ft Olivia Newton-John - You're The One That I Want, Beyoncé ft Jay-Z - Drunk In Love, The Church - Under The Milky Way, Ray Davies - I Go To Sleep, Madonna - Oh Father гэх мэт дурдвал маш олон.

Түүний бие даан гаргасан цомгууд:

1. Only see - 1997.12.23

2. Healing is difficult - 2001.07.09

3. Colour the small one - 2004.01.12

4. Some people have real problems - 2008.01.08

5. We are born - 2010.06.18

6. 1000 forms of fear - 2014.07.04

7. This is acting - 2016.01.29

8. Everyday is christmas - 2017.11.17

1997 онд Сиагийн бакал дуулж байсан "Crisp" хамтлаг тарахад тэрээр найз залуу Дэн Понтифексээ даган Лондон руу нүүхээр шийдсэн байна. Тайландад түр буудаллаад байсан Сиад Понтифексийг Лондонд авто ослоор нас барсан мэдээг дуулгажээ.

Уй гашууд автан Австрали руу буцаад байсан Сиаг хайртай залуугийнх нь гэр бүл Лондонд ирэхийг урьсан байна. Түүний 2001 онд гаргасан “Healing Is Difficult” цомгийн дууны үг нь хайртай залуугийнх нь үхэлтэй холбоотой байдаг.

“Би түүнийг нас барсны дараа үхсэн мэт л болсон. Би үнэхээр юу ч мэдэрч чадахгүй байсан. Харин олон зүйлсийг тунгаан эргэцүүлдэг болсон” хэмээн ярилцлагадаа өгүүлж байв.

Сиа мансууруулах бодисонд зургаан жилийнхээ амьдралыг зарцуулжээ.

2008 онд Сиа лесби JD Samson-тэй болзох болсон ч 2011 онд салсан байна.

2009 онд түүний бэлгийн амьдралын талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Би охид хөвгүүдийн аль алинтай нь болздог. Тухайн хүний ямар хүйстэй байх нь хамаагүй, хүн гэдэг нь л чухал” хэмээжээ.

Сэтгэл гутралд орж, архинд донтсон Сиа амиа хорлох оролдлого хийж зурвас хүртэл үлдээж байв.

2010 онд Сиагийн албан ёсны вэб хуудсанд товлогдсон бүх тоглолт үйл ажиллагаанууд түүний эрүүл мэндийн байдлаас улбаалан цуцлагдаж байсан аж.

Хэт үлбэгэр дорой болсон дууч бүсгүй паникт орсон бөгөөд аялан тоглолт хийх чадамжгүй болжээ. Тэрээр Грэйвсийн өвчнөөр оношлогдсон бөгөөд энэ нь бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт идэвхжсэн гэсэн үг юм. Жилийн дараа бамбай булчирхайн дааврын эмчилгээ хийлгэснээр бие нь сайжирсан мэдээ тархаж шүтэн бишрэгчдийнхээ магнайг тэнийлгэв.

Сиа 2014 оны 8-р сард Калифорниа дахь гэртээ баримтат кино найруулагч Эрик Андерс Лэйнгтэй гэрлэсэн билээ. Гэвч хос 2016 оны 12-р сард салснаа зарлажээ.

Тэрээр феминист (эмэгтэйлэг) үзэлтэй гэдгээ илчилсэн бөгөөд дуучин Рианнагийн “Diamond” дууны үгийг энэ л үзлээ шингээн бичсэн гэдэг.

"Нүүрээ далдалсан хар цагаан өнгийн үс бүхий дуучин бүсгүйн үл мэдэгдэх нууцлаг дүр төрх, бүжигчдээр дагнасан өвөрмөц клипээрээ хүмүүсийн сонирхлыг татаж, хоолойн цараагаараа уярааж чадсан билээ. Өдгөө 46 настай Сиаг хөгшин төрхөө далдлах гэсэн гэж зарим нь тайлбарладаг бол дуучин бүсгүй өөрөө "Олны танил байх үнэхээр хэцүү гэдгийг дуу зохиож өгдөг байсан алдартнуудаасаа хангалттай харсан. Тиймээс ч олонд царайгаа таниулахыг хүсэхгүй байна" хэмээн ярилцлага өгч байсан удаатай. Харин сүүлийн жилүүдэд тэрбээр нүүр царайгаа нуухаа нэгэнт больжээ." хэмээн бичиж байжээ.

2017 онд гаргасан бие даасан шинэ жилийн цомгоо бусад дуучид шиг зараагүй. Интернетэд үнэгүй тавьж өгснөөр хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Тэр энэ тухайд "Шинэ жил болж байна хүмүүсээ" гэж хэлжээ.

Тийм ээ тэр бол зүгээр ч нэг дуучин биш. Түүний урын сангаас маш олон дууны үг гарсан байдаг. Өөрийнхөө дуунд зориулаад зогсохгүй бусад олон алдартай дуучдад үг бичиж өгсөн. Дараах дууг Sia өөрөө бичсэн байна.

1. Marina Kaye - Freeze you out

2. Ne Yo - Let me love you

3. Rihanna - Diamonds, Sledgehammer

4. Christina Aguilera - Blank page

5. Shakira - Try everything

6. Rita Ora - Radioactive

7. Pitbull - We Are One ft Jennifer Lopez and Claudia Leitte

8. Jessie J - Flashlight

9. Katy Perry - Chained to the rhytm

10. Zayn Malik - Dusk till dawn

11. Katy Perry - Hey hey hey

12. Kylie Minogue - Sexercize

13. Kelly Clarkson - Invincible

14. Beyoncé - Pretty Hurts