B.I
B.I | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Kim Han-bin Сол: 김한빈 |
Тайзны нэр | B.I Сол:비아이 |
Төрсөн | 1996 оны 10 сарын 22 (28 настай) |
Гарал | Чонань, Өмнөд Чүнчон, Өмнөд Солонгос |
Хөгжмийн урсгал | К-поп хип-хоп R&B EDM |
Мэргэжил | реппер дуучин дууны үг зохиогч продюсер бүжигчин |
Идэвхтэй | 2013-2019 (iKon) 2021-одоо |
Студи | YG Entertainment 131 |
Цахим хуудас | албан ёсны сайт |
Kim Han-bin (Сол: 김한빈) нь B.I хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан, Өмнөд Солонгосын реппер, дуучин, ая зохиогч, хөгжмийн продюсер, бүжигчин юм. Тэрээр 2015 оны 9 сард YG Entertainment-ын дор iKon хөвгүүдийн хамтлагийн ахлагчаар дэбютээ хийсэн. 2019 оны 6 сарын 12нд тэрээр хар тамхины хэрэгт холбогдож, улмаар хамтлагаасаа гарсан юм. Тэрээр хамтлагтаа байхдаа хөгжмийн найруулга тал дээр хамтлагийнхаа ихэнх дууг продюсерлэж, дуу зохиоход чухал үүрэг гүйцэтгэдэг байсан билээ.[1] iKon хамтлагийн хоёр дахь студийн цомог "Return" цомгийн "Love Scenario" дууны үгийг хамтран бичиж, аяыг нь зохиож, продюсерлэсэн тэрээр 2018 оны Melon Music Awards-аас "Songwriter of the Year" (Оны шилдэг ая зохиогч) хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн юм.
2021 оны эхээр өөрийн үүсгэн байгуулсан 131 хэмээх лэйбел дор бие даасан уран бүтээлчээр дэбютээ хийж, "Midnight Blue (Love Streaming)" сингл цомог болон "Waterfall" студийн бүрэн хэмжээний цомгоороо дэбютээ хийсэн.[2][3] Түүний хоёр дахь студийн цомог "Cosmos"-ын эхний хагас нь 2021 оны 11 сард цацагджээ.[4] 2022 онд "Love or Loved" төслөө эхлүүлэн 5 сард "BTBT" дуугаа гаргаж,[5] 11 сард нь "Love or Loved Part.1" хэмээх EP цомгоо гаргасан.[6] 2023 оны 6 сарын 1нд хоёр дахь студийн цомгоо "To Die For" нэртэйгээр гаргажээ.[7]
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Kim Han-bin нь 1996 оны 10 сарын 22нд Өмнөд Солонгосын Чонань хотод төрсөн. 2009 онд 13 насандаа MC Mong репперын "Indian Boy" дуунд хамтарч, MC Mong-ыг дагалдан анх удаа хөгжмийн нэвтрүүлгүүд дээр амьд үзүүлбэрээ үзүүлж, "You Hee-yeol' Sketchbook" телевизийн шоунд оролцож байжээ.[8][9] Тэрээр мөн уг дууны клипэнд нь тоглосон бөгөөд MC Mong-ын өөр нэг дуу болох "Horror Show" дууны клипэнд cameo дүрд тоглосон. Улмаар 15 настайдаа 2011 оны 1 сард YG Entertainment-д бэлтгэгчээр орсон.[10]
Хандив
[засварлах | кодоор засварлах]B.I нь 2016 оноос эхлэн мэдрэлийн эмгэгийн талаар олон нийтэд сурталчлах зорилготой ашгийн бус байгууллага болох "Seungil Hope" санд нууцаар хандив өргөсөөр ирсэн ба 2018 онд 30 сая вон хандивласан гэж мэдэгджээ.[11] 2019 онд Канвонь аймгийн Сукчу хотод гарсан ойн түймэрт нэрвэгдсэн хүмүүст туслах зорилгоор 10 сая воныг "Hope Bridge" үндэсний гамшгаас хамгаалах нийгэмлэгт хандивласан.[12] 2019 оны 6 сард Grand Buda-Guest нэвтрүүлгийн багийн гишүүдтэй хамт Кёнги аймаг дахь нохойн хамгаалах байранд 30 сая воны үнэ бүхий нохойн хоол хандивлажээ.[13]
2020 онд COVID-19 тахлын үеэр Өмнөд Солонгос, Хятад, Тайланд, Япон, Индонез, Вьетнам зэрэг улс орнуудад хүүхэд, өндөр настан, орлого багатай гэр бүл зэрэг эмзэг бүлэгт тараах зорилготойгоор 200 сая воны үнэ бүхий 100,000 ширхэг маск хандивласан байна.[14] 2020 оны 8 сарын 10ны өдөр "Angel's Haven for Children" хүүхдийн асрамжийн газрын хүүхдүүдэд гутал хандивлажээ.[15] Тэрээр мөн Инчон хотод сайн дурын ажил хийж, 2020 оны 12 сарын 19нд 10,000 ширхэг маск хандивласан.[16]
B.I нь 2020 оны 12 сарын 18нд IOK Company-ы дор 200,000 амны хаалт, 10,000 хувцас зэрэг 200 сая воны үнэ бүхий эд зүйлийг Дэлхийн Зөн олон улсын тусламж, хөгжлийн ТББ-д хандивласан байна.[17] 2021 оны 1 сарын 5нд B.I болон IOK компанийн гүйцэтгэх захирал Jang Jin-woo нар COVID-19 тахлын үед эмзэг бүлгийн хүмүүст туслах зорилгоор 200 сая воны үнэ бүхий маск болон хувцсыг Усань хот руу явуулжээ.[18]
2021 оны 3 сард "Midnight Blue (Love Streaming)" нэртэй буяны single цомгоо гаргасан бөгөөд уг цомгоос олж буй бүх орлого, зохиогчийн эрхээс олох бүх орлогыг дэлхийн өнцөг булан бүрт хямралд орсон хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн Зөн олон улсын тусламжийн байгууллагад хандивласан ба цаашид ч гэсэн тус цомгийн борлуулалтаас олсон бүх орлого, зохиогчийн эрхийн хураамжийг тасралтгүй хандивлахаа амласан юм.[19]
2021 оны 9 сард IOK компаниас B.I-ыг "Сар бүр хандивлах төсөл" хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг зарлаж, "Midnight Blue (Love Streaming)" болон "Waterfall" цомгуудынхаа бүх хөгжим болон зохиогчийн эрхийн ашгаа Дэлхийн Зөн олон улсын тусламжийн байгууллагад тасралтгүй хандивлахаар төлөвлөж байгаагаа зарлажээ.[20]
Хар тамхины хэргийн маргаан
[засварлах | кодоор засварлах]2019 оны 6 сарын 12ны өдөр, B.I нь 2016 онд нууц эмэгтэй худалдаалагчаас марихуан болон LSD худалдаж авахыг завдсан нь илэрчээ. Уг мэдээллийн дараа, B.I өөрийн хувийн инстаграм хуудсандаа уг мэдээг хүлээн зөвшөөрч, буруу зүйл хийсэндээ уучлалт гуйн, хамтлагаасаа гарахаа мэдэгджээ. Үүнээс хэдэн цагийн дараа YG Entertainment-аас түүнийг хамтлагаа орхиж, гэрээгээ цуцалсан гэдгийг нь баталсан.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Шагнал гардуулах ёслол | Он | Төрөл | Төрөл (англиар) | Үр дүн | Холбоос |
---|---|---|---|---|---|
Melon Music Awards | 2018 | Жилийн шилдэг хөгжмийн зохиолч | Songwriter of the Year | шагнагдсан | - |
Hanteo Music Awards | 2023 | Хөгжиж буй уран бүтээлч | Emerging Artist Award | горилжээ | [21] |
Тусгай шагнал | Special Award (Hip-hop) | шагнагдсан | [22] |
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Songs Registered Under B.I (10006031)" (солонгос хэлээр). Korea Music Copyright Association. Архивласан огноо January 10, 2022. Татаж авсан: April 25, 2022.
- ↑ Son, Jin-ah (March 19, 2021). "비아이 "면죄부 아닌 자숙의 방향성"…오늘(19일) 기부 앨범 발매". Maeil Business Newspaper (солонгос хэлээр). Архивласан огноо July 17, 2021. Татаж авсан: February 2, 2023 – via Naver.
- ↑ Chakraborty, Riddhi (June 1, 2021). "B.I Takes A Confident Step Forward With 'Illa Illa'". Rolling Stone India. Архивласан огноо December 3, 2022. Татаж авсан: February 2, 2023.
- ↑ Chin, Carmen (November 11, 2021). "B.I is lovesick in dreamy music video for 'Cosmos'". NME. Архивласан огноо February 2, 2023. Татаж авсан: November 15, 2021.
- ↑ Yong, Won-joong (May 13, 2022). "비아이, 선공개 싱글 'BTBT' 발매→글로벌 앨범 프로젝트 'L.O.L' 시작". Single List (солонгос хэлээр). Архивласан огноо May 13, 2022. Татаж авсан: February 17, 2022.
- ↑ Yeo, Gladys (November 18, 2022). "Watch the enthralling music video for B.I's newest single, 'Keep Me Up'". NME. Архивласан огноо February 2, 2023. Татаж авсан: November 18, 2022.
- ↑ Yoon, So-yeon (June 1, 2023). "B.I's latest album 'To Die For' is ode to his passion and repentance". Korea JoongAng Daily. Архивласан огноо June 1, 2023. Татаж авсан: June 1, 2023.
- ↑ Yoon, Hye-jin (July 27, 2009). "MC몽 발굴한 꼬마래퍼 비아이(B.I) 누구?" [Who is the B.I, little rapper who discovered by MC Mong?]. Newsen (солонгос хэлээр). Архивласан огноо August 7, 2020. Татаж авсан: May 25, 2019.
- ↑ Lee, Yun-hyuk (August 8, 2009). "MC몽 꼬마래퍼 비아이 "삶은 MC몽, 얼굴은 지드래곤 닮고파"". Newsen (солонгос хэлээр). Архивласан огноо January 14, 2023. Татаж авсан: January 26, 2023.
- ↑ Kim, Na-ra (October 31, 2014). "'믹스앤매치' 비바이·바비, 과거 연습생 시절 공개 '카리스마 어디로?'… 여심 자극하는 '풋풋함'". News Inside (солонгос хэлээр). Архивласан огноо November 12, 2022. Татаж авсан: January 26, 2023.
- ↑ JeonAe (November 23, 2018). "iKON B.I Celebrates His Birthday By Donating To ALS Patients". Kpopmap. Архивласан огноо January 5, 2023. Татаж авсан: January 5, 2023.
- ↑ Lee, Yeon-ho (April 14, 2019). "강원산불 유명인사 기부 잇따라…손흥민 1.5억· 2PM 찬성 1억". E-Daily (солонгос хэлээр). Татаж авсан: January 5, 2023.
- ↑ Choi, Seo-yoon (June 10, 2019). "안정환·토니안·비아이, 유기견 위해 힐스코리아와 함께 사료 2톤 기부". News 1 (солонгос хэлээр). Архивласан огноо January 5, 2023. Татаж авсан: January 5, 2023.
- ↑ Choi, Jeong-ah (February 26, 2020). "[단독] 비아이(B.I) 조용한 선행, 코로나19 확산에 마스크 10만 개 기부". Sports World (солонгос хэлээр). Архивласан огноо May 3, 2021. Татаж авсан: May 3, 2021 – via Naver.
- ↑ Ji, Dong-hyeon (August 17, 2020). "'마약 논란' 이후 아동보육시설 직접 찾아가 아이들에 '신발' 선물해준 비아이..." [After the "drug controversy," B.I visited the child care facility in person and gave "shoes" to the children]. Insight (солонгос хэлээр). Архивласан огноо December 15, 2021. Татаж авсан: December 15, 2021.
- ↑ Park, Se-yeon (December 23, 2020). "비아이 컴백? 자숙 중 팬들 연탄봉사 현장 깜짝 등장 '훈훈'". Maeil Business Newspaper (солонгос хэлээр). Архивласан огноо January 5, 2023. Татаж авсан: January 5, 2023.
- ↑ Lee, Yeon-choon (December 21, 2020). "'비아이와 IOK컴퍼니' 월드비전에 2억 상당 기부물품 전달". iNews 24 (солонгос хэлээр). Архивласан огноо January 5, 2023. Татаж авсан: January 5, 2023.
- ↑ Kim, Kyung-hoon (January 5, 2021). "IOK컴퍼니 장진우 대표, 오산시에 2억원 상당 통큰 기부". News Free Zone (солонгос хэлээр). Архивласан огноо May 3, 2021. Татаж авсан: May 3, 2021.
- ↑ Choi, Hee-jae (May 4, 2021). "'前 아이콘' 비아이, 월드비전에 기부 앨범 수익금 전달 '과거 반성'". Xports News (солонгос хэлээр). Архивласан огноо January 5, 2023. Татаж авсан: January 5, 2023.
- ↑ Kim, Ji-young (September 17, 2021). "비아이, 음원 수익 사후 60년까지 기부 '자숙과 반성의 의미'". Joy News 24 (солонгос хэлээр). Архивласан огноо January 5, 2023. Татаж авсан: January 5, 2023.
- ↑ Ziwei, Puah (January 4, 2024). "Here are the nominees of the 31st Hanteo Music Awards". NME. Архивласан огноо January 4, 2024. Татаж авсан: January 4, 2024.
- ↑ An, Byeong-gil (February 19, 2024). "에스파·이찬원·제베원···'31주년 한터뮤직어워즈' 빛났다". Kyunghyang Shinmun (солонгос хэлээр). Архивласан огноо February 19, 2024. Татаж авсан: February 19, 2024.