Өртөө
Харагдац
Өртөө нь Өгөөдэй хааны үүсгэн бий болгосон харилцаа холбооны нэгэн нэгж юм. Өртөөг дунджаар 30 км тутамд байгуулдаг байжээ.
Өртөө нь үүссэн цагаасаа эхлэн нарийн зохион байгуулалттай, цэрэгжилтийн байдалтай байсан бөгөөд иргэдийн мал ахуй, хөрөнгө, хүчинд тулгуурласан алба байжээ. Энэ алба нь элч төлөөлөгчдийн аюулгүй байдал, тав тухыг хангах, морь унааг сэлбэх, газарчлах, амраах, хооллож ундлах, зар мэдээ, шуудан, тушаал дамжуулах, цэрэг дайны зориулалттай зүйлсийг ханган нийлүүлэх, бүртгэл хөтөлж тайлан гаргах гэх мэт үүрэг бүхий чухал алба байсан ажээ.[1]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ www.leaders.mn: Нүүдэлчдийн өв соёл: Өртөө улаа (Memento 21. Дөрөвдүгээр сар 2017 цахим архивт) нийтлэгдсэн 2017-01-19, хандсан 2017-01-27