Jump to content

Өмнөговь сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өмнөговь сум
ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢᠰᠤᠮᠤ
Өмнөговь сум, Монгол
Өмнөговь сум
Өмнөговь сум
Солбицол: 49°6′23″N 91°43′7″E / 49.10639°N 91.71861°E / 49.10639; 91.71861Солбицол: 49°6′23″N 91°43′7″E / 49.10639°N 91.71861°E / 49.10639; 91.71861
Улс Монгол
Аймаг Увс
Сумын төвНамир
Газар нутаг
  Нийт3,200 км2 (1,200 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,778
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)
Шуудангийн код
85210

Өмнөговь нь Увс аймгийн сум юм. 1924 онд байгуулагдсан. Засаг захиргааны хувьд 5 багт хуваагддаг.

Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын хилийн заагт оршдог. Сумын төв нь Улаанбаатар хотоос 1516 км, Улаангом хотоос 119 км, Ховд хотоос 145 км, Өлгий хотоос 188 км зайтай оршдог.

Сум нийт 314.6 мянган га нутаг дэвсгэртэй. Газрын гадаргын төрх байдал нь жигд биш хойд хэсгээрээ уулархаг, өмнөд хэсгээрээ тал голдуу, төв хэсгээр өргөн тавиу хөндий, хонхор олонтой.

Агаарын температурын хувьд дунджаар зунд 20-25 хэм хүртэл халж, өвөлдөө 20-30 орчим хэм хүрч хүйтэрч, дундаж салхины хурд 4-18 м/секунд хүрдэг төв Азийн томоохон цөлийн нэг болох говийн хойд үзүүр хэсэгт орших ба ерөнхийдөө хур тунадас багатай хуурай, цэлмэг, салхи ихтэй эрс тэс уур амьсгалтай.

Сумын төвийн дэргэдүүр урсах Намирын гол Хархираагийн уулсаас эх авч Хар-Ус нуурт цутгадаг. ��өн тус сумын нутгаар Ховд, Бургастайн гол урсан өнгөрдөг. Хар-Ус нуур нь 15 км урт, 7 км өргөн юм.

Төрийн тахилгатай Алтан Хөхий уул болон ховордсон амьтад, ургамлын нөөц бүхий Улиастын шил, Яргайт уул, Ёлын шил, Ховд, Орлогын голын хөндий шугуй, Ногооны рашаан, Хар ус нуур зэрэг байгалийн сонин, содон тогтоц амьтан ,ургамлаар баялаг нутагтай. Тухайлбал, аргал, янгир,, буга, гахай, ирвэс, шилүүс, ёл, тас, хойлог г.м ховордсон ан амьтантай.

Сумын төвөөс Яврын нүүрсний орд 12 км, Орлогын алтны орд 30 км, Барилгын материал Намирын гол, Орлогын гол, Мунживын тоосгоны шавар 1.5-50 км, Хар шанага, Туулай, Явар, Сэрүүний эрдэс будаг, зос 5-40 км, Сүүжийн давс, хужрын орд 25 км, Нарийн хоол, Төгрөг хоол, Давст хоол, Улаан шанага, Туулай, Бор хагийн хужир 10-20 км зайд оршдог.

Сумын эдийн засгийн голлох салбар нь үеийн үед дамжин ирсэн уламжлалт бэлчээрийн мал аж ахуй юм. 2009 оны 9 сарын байдлаар 164500 толгой малтай, үүнээс тэмээ 987, адуу 4654, үхэр 5167, хонь 80120, ямаа 73572 толгой байгаагаас жилд 6.0 тн тэмээний ноос, 120 тн хонины ноос, 25 тн ямааны ноолуур, 10.0-15.0 ширхэг арьс шир, айраг 3 тн, 50 гаруй тн сүү, сүүн бүтээгдэхүүн, 7.0-10.0 тн мах, мал бэлтгэн нийлүүлдэг.

Газар тариалангийн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж 2009 онд 20 өрх, 1 албан байгууллага нийт 6.99 га-д төмс, 2.02 га-д хүнсний ногоо тариалж 62 тн төмс, 9 тн хүнсний ногоо хураан авсан.

Үйлдвэрлэл, үйлчилгээний хувийн хэвшлийн жижиг бизнесийн үйл ажиллагаа төлөвшиж байна. Үүнд: 150 ширхэг эсгий үйлдвэрлэдэг эсгийний үйлдвэр, өдөрт 30 ширхэг талх, 50 кг нарийн боов үйлдвэрлэдэг талх, нарийн боовны 2 цех, жилд 800 ширхэг цагаан ултай гутал үйлдвэрлэдэг хувийн оёдолчин 8, үсчин 1, зочид буудал 1, хувийн мал эмнэлэг, үржлийн 4 нэгж, Хэвлэлийн үйлчилгээний газар 2, ШТС 3 үйл ажиллагаа явуулж байгаагаас 2013 оны 4-р сараас Г.Батбаярын "Болор" ШТС, Дамдины ШТС-ууд АИ 92 авто бензинээр үйлчилж эхлээд байна.

Өмнөговь сум нь 2009 оны 9 сарын байдлаар 1030 өрхийн 4336 хүн амтай, 41 хувь буюу 1780 нь 0-16 насны хүүхэд, 53.8 хувь буюу 2337 хүн хөдөлмөрийн насны, 5 хувь нь тэтгэврийн насны ахмадууд эзэлж байгаа ба нийт хүмүүсийн 1169 буюу 51 хувь нь эмэгтэйчүүд. Ажил хөдөлмөр эрхлэгчид 1905, үүнээс ХАА-н салбарт 1510 хүн ажилладаг. Ажилгүйчүүд 224 байна.

Боловсрол, эрүүл мэнд

[засварлах | кодоор засварлах]

Ерөнхий боловсролын бүрэн дунд ба бага нийт 3 сургууль нийт 110 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж, 1260 гаруй сурагч, СӨБ-д 130 хүүхэд хүмүүжин, их, дээд сургууль, коллежид 100 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд жилд дунджаар 130 хүүхэд шинээр мэндэлж, хүн амын цэвэр өсөлт 1.6 хувь байна.

Сумын хүн эмнэлэг 2007 онд Сум дундын эмнэлэг статуст шилжсэн, 3 их эмч, нийт 33 орон тоотойгоор ажилладаг.