Чимэдийн Хүрэлбаатар
Харагдац
Чимэдийн Хүрэлбаатар | |
---|---|
Монголын Сангийн сайд | |
Албан тушаал хашсан 2017 оны 10 сарын 18 – 2021 оны 1 сарын 29 | |
Ерөнхий Сайд | Ухнаагийн Хүрэлсүх |
Өмнөх | Баттогтохын Чойжилсүрэн |
Дараах | Болдын Жавхлан |
Монголын ЗГХЭГ-ын дарга | |
Албан тушаал хашсан 2009 оны 11 сар – 2012 оны 8 сарын 9 | |
Ерөнхий Сайд | Сүхбаатарын Батболд |
Өмнөх | Бадраагийн Долгор |
Дараах | Чимэдийн Сайханбилэг |
Монголын Түлш, эрчим хүчний сайд | |
Албан тушаал хашсан 2007 оны 11 сар – 2008 оны 9 сарын 22 | |
Ерөнхий Сайд | Санжаагийн Баяр |
Өмнөх | Бадарчийн Эрдэнэбат |
Дараах | Дашдоржийн Зоригт (Эрдэс баялаг, эрчим хүчний сайд) |
Хувийн мэдээлэл | |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Алма матер |
|
Мэргэжил | Эдийн засагч |
Вэб сайт | Чимэдийн Хүрэлбаатар - Фэйсбүүк |
Чимэдийн Хүрэлбаатар (1968 онд Улаангомд төрсөн) нь Монголын улс төрч, эдийн засагч.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль,
- 1991 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль (Төлөвлөгөө, эдийн засагч)
- 1998 онд Австралийн Сидней Их сургууль (Эдийн засгийн магистр)
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 1991-1992: Үндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан
- 1992-1995: Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш
- 1998-2000: Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхыг дэмжих төсөлд ахлах эдийн засагч
- 2000-2003: Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
- 2003-2007: Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2007-2008: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд
- 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008-2009, 2016-2017: Монгол Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хорооны дарга
- 2009-2012: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
- 2017-2021: Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд,
- 2021 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засаг, хөгжлийн сайд.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эхнэр Равжингийн Саранцэцэг-МонголБанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал.
- ах Чимэдийн Ганболд-Хөдөлмөр халамжийн газрын Монитрингийн газрын дарга, 2020 оноос Ерөнхий Консул.
- ах Чимэдийн Гантулга.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан (2005)
- Засгийн газрын хүндэт өргөмжлөл (2006)
- Алтан гадас одон (2006)
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2011)