Jump to content

Хоргос (гол)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хятад Европыг холбох зам-Хоргос боомт

Хоргос (казах. Қорғас) -БНКазУ болон БНХАУ-ын Шинжан Уйгурын Өөртөө Засах орны нутгаар урсаж Или голтой нийлж Балхаш нуурт зутгадаг байна. 1881 оны 2-р сарын 12-ноос (Или нутгийн тухай Гэрээ) Хоргос гол Хаант Орос-Манж Чин улс, дараа нь 1918 оноос ЗХУ-БНХУ, 1949 оноос ЗХУ-БНХАУ сүүлд нь буюу 1991 оноос хойш БНКазУ-БНХАУ хоорондын улсын хилийн зурвас-гол болж ирсэн юм. Энэ голыг зун мөс хайлсан үед ч хөндлөн гарах боломж хязгааралдмал учраас хилийн зурвас болгож ашиглаж иржээ. Хил залгаа учраас тус голын дагуу эрчимтэй хөгжиж буй хэд хэдэн хот суурин байдаг бөгөөд хамгийн том нь Казахстаны Гааль болон Хилийн цэргийн анги байралдаг Хоргос боомт хот юм.

Хоргос голын урт нь 180 орчим км, түүний 160 км — Казахстан, БНХАУ хоёр улсыг заагалсан хилийн зурвас болдог ажээ.