Хойд Америк
|
Хойд Америк нь дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст байрлах тив юм. Хойд талаараа Умард мөсөн далай, зүүн талаараа Хойд Атлантын далай, зүүн урд талаараа Карибын тэнгис, урд болон баруун талаараа хойд Номхон далайгаар хүрээлэгдэн оршино. Өмнөд Америк тив зүүн өмнө талд нь байрлах ба Панамын хоолойгоор тусгаарлагдана.
Хойд Америк тив нь 24,490,000 хавтгай дөрвөлжин км буюу дэлхийн нийт гадаргуугийн 4.8 хувь, дэлхийн хуурай газрын 16.4 хувьтай тэнцэх хэмжээний талбайтай. 2013 оны байдлаар ойр орч��ын арлуудыг нь оруулж тооцвол нийт 23 улсад 565 сая орчим хүн оршин сууж байгаа нь дэлхийн хүн амын 7.5% гэсэн үг юм.
Хойд Америк тив нь газар нутгийн хэмжээгээр Ази, Африкийн дараа 3 дахь том тив бөгөөд нийт оршин суугчдын тоогоор Ази, Африк, Европын дараа 4-т орно. Хойд ба Өмнөд Америк тивийг нийлүүлээд Америк тив гэж нэрлэх нь бий.
Дэлхийн улс төр, эдийн засгийн харилцаанд голлох байр суурь эзлэгч бүс нутаг. Ялангуяа АНУ, Канад улс голлох байр суурийг эзэлнэ. Компьютер, анагаах ухаан, сансар судлал, зэвсэг, машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон кадми, тугалга, молебдин, мөнгө, цайрын нөөцөөр дэлхийд тэргүүлнэ.
Улс орнуудын жагсаалт
[засварлах | кодоор засварлах]Улсын нэр | Нийслэл | Талбай (км2) | Хүн ам
(2018) |
---|---|---|---|
Антигуа ба Барбуда | Сент Жонс | 442
|
96,286 |
Бахам | Нассау | 13,943 | 385,637 |
Барбадос | Бриджтаун | 430 | 286,641 |
Белиз | Бельмопан | 22,966 | 383,071 |
Канад | Оттава | 9,984,670 | 37,064,562 |
Коста Рико | Сан Хосе | 51,100 | 4,999,441 |
Куба | Гавана | 109,886
|
11,338,134 |
Доминика | Розо | 751 | 71,625 |
Бүгд Найрамдах Доминикан Улс | Санто Доминга | 48,671 | 10,627,141 |
Эл Сальвадор | Сан Сальвадор | 21,041
|
6,420,746 |
Гренада | Сент Жоржес | 344 | 111,454 |
Гуатемал | Гуатемал хот | 108,889 | 17,247,849 |
Хаити | Порт-о-пренс | 27,750 | 11,123,178 |
Гондурас | Тегусигальпа | 112,492 | 9,587,522 |
Ямайк | Кингстон | 10,991 | 2,934,847 |
Мексик | Мехико | 1,964,375 | 126,190,788 |
Никарагуа | Манагуа | 130,373 | 6,465,501 |
Панам | Панам | 75,417 | 4,176,869 |
Сент-Китс ба Невис | Бастер | 261 | 52,441 |
Сент-Люси | Кастри | 539 | 181,889 |
Сент-Винсент ба Гренадин | Кингстаун | 389 | 110,211 |
Тринидад ба Тобаго | Порт-оф-Спейн | 5,130 | 1,389,843 |
Америкийн Нэгдсэн Улс | Вашингтон Д.С | 9,629,091 | 327,096,265 |
Total | 24,500,995 | 541,720,440 |
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Хойд Америк – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- "North America"/"Central America". The Columbia Encyclopedia, 6th ed. 2001-6. New York: Columbia University Press.
- "North America"/"Central America". Encyclopædia Britannica. 2006. Chicago: Encyclopædia Britannica, Inc.
- UN Statistics Division: Composition of macro geographical (continental) regions, geographical sub-regions, and selected economic and other groupings
- GeoHive: The population of continents, regions and countries
- "North America"/ "Central America". MSN Encarta Online Encyclopedia 2006.
- American Heritage Dictionaries, North America and Central America
- Houghton Mifflin Company, "North America"
- WordNet Princeton University: Central America[permanent dead link]
- Crystal Reference Encyclopedia, "North America"
- Internet World Map Study showing the geographic distribution of the Internet across North America.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Grad der Urbanisierung (Anteil der städtischen Bevölkerung an der Gesamtbevölkerung) nach Kontinenten im Jahr 2014, Statista, abgerufen am 14. November 2016