Jump to content

Хожуу Лян

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хожуу Лян
后涼
НийслэлГүзан
Албан ёсны хэлхятад хэл
Угсаатны бүлгүүд
(386 он)
Ди үндэстэн
Төр засагХаант засаглал
• 386-400
Лү Гуан
• 401-403
Лү Лон
386-403
• Хожуу Лян байгуулагдав
386 он
• Хожуу Цинь улсад эзлэгдэн мөхөв
403 он

Хожуу Лян улс (хятад хэл: 后凉; пиньинь: Hòu Liáng) нь 386-403 оны хооронд одоогийн Гансу мужийн нутаг дэвсгэрт оршиж байсан улс юм. Ди үндэстэний Лү овогтон Лү Гуаны байгуулсан улс. Лү Гуан өмнө нь Түрүү Цинь улсын жанжин байсан. Түрүү Цинь улс задарсны дараа хуучин мөхсөн Түрүү Лян улсын газрыг эзэлж, тус бүс нутагт хяналтаа тогтоож, Лян гэх улс байгуулж, Тянь ван (Тэнгэрлэг ван) гэх цолд өргөмжлөгджээ. Хожуу Лян улс нь 400 онд Лү Гуан өөд болсны дараа хаан ширээний төлөө дотоодын дайнд нэрвэгдсэн үед Хожуу Цинь улсын довтолгоонд ялагдаж тус улс мөхсөн. Түүхчид Лү Гуаны Лян улсыг Жан овогтоны Түрүү Лян улсаас ялгахын тулд хожуу Лян гэж ялгаж бичдэг.

Холбоотой хуудас

[засварлах | кодоор засварлах]