Jump to content

Улаан алчууртны бослого

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Улаан алчууртны бослого (хятад.уламж. 紅巾起義, хялбар. 红巾之乱, пиньинь Hóng jīn qǐyì, Хунцзинь ции. англи. Red Turban Rebellions ) нь 1351 (Тогоонтөмөр хааны Жыжөн-гийн 11-р он) оноос Хятадын умард хэсэг буюу Шар мөрний сав газарт Монголын Юань гүрний захиргааг эсэргүүцсэн хятадын тариаланчдын бослого юм.

Бүрэлдсэн нөхцөл

[засварлах | кодоор засварлах]

Монголчуудын эрхшээлд дургүйцсэн байдал нь Хятадын (Хань үндэстэн) эсрэг чиглэсэн төрийн ялгаварлан гадуурхах бодлоготой холбон тайлбарладаг. Мөн эрх баригчдын уналтад мөнгөний буруу шинэчлэлийн бодлого, татварын ноцтой хүнд дарамт, Шар мөрний гамшигт үерээр усалгааны хуучирсан хоолой, байгууламжууд эвдэрч, сүйдэж тариачдад учирсан эдийн засгийн хүнд цохилт зэрэг нь бослогын гол үүсвэр шалтгаан болсон гэж эрдэмтэн судлаачид үздэг.

Бослогын үйл явц

[засварлах | кодоор засварлах]

Тариаланчдын бослого шашны элдэв нууц бүлгэм үүсгэн байгуулж түүнийгээ хүрээлэн дагах замаар хүчээ нэгтгэжээ. Энэ нь 1325 онд Хэнань мужид, 1337 онд Гуандунд тариаланчдын бослогод тодорхой тусгалаа олсон байдаг. 1351 оны 5-р сардын 28-нд улаан алчууртны тариачдын бослого эхэлсэн ��эж үздэг. Хань Шань Тунгийн хүү Хань Линь Эр дараа нь өөрийгөө "Мин ван" гэж нэрлэсэн байна.

Шар мөрний хөндийгээс 3000 шахам хүнтэй эхэлсэн улаан алчууртны бослогчид хоромхон зуур 60 000 гаруй хүнтэй болтлоо өргөжив. Юань гүрний төр мөхөх аюулд хүрсэн тэр мөчид Тогоонтөмөр хаан зарлиг гарган, монгол цэргийн нэрт жанжин Цагаантөмөр, Дашбаатар нарыг хятад газрын эзний нутгийн хамгаалах цэрэгтэй хамтран улаан алчууртны бослогыг дарах ажлыг удирдуулахаар томилжээ.

Тогоонтөмөр хааны зарлиг ёсоор буцаан татагдах ёстой тэр олон монголчууд нэгэнт умардад явж чадахгүй болсноос өөрсдийн бүх хүчийг өмнөд Юньнаньд төвлөрүүлсэн юм. Юньнаньд 2000 гаруй монгол цэрэг цугларан хятад цэргийн довтолгооныг 1381 он хүртэл няцааж байжээ. Тэд 1381 онд ялагдан ихэнх нь хядагдаж зарим нь тарж бутарсан байна. Өнөө үе хүртэл Хятадын Юньнань мужид 6000 гаруй монголчуудын хойч үе (монгол хэлээ мартсан) оршин амьдарсаар байна. Олон тооны тархай бутархай бүлгүүд бослогод оролцож, удирдагчид нь ихэвчлэн өөрсдийгөө эзэн хаан хэмээн тунхаглаж, Сун үеийн захирагчдаас удмын бичгээ хөтлөсөн гэж домог, ид шидийн санаануудад найдаж байв.

Ардын хөдөлгөөн өргөжиж Иргэний дайн болж хувирав: тэрслүү монгол жанжнууд, улаан алчууртны янз бүрийн бүлгүүдийн удирдагчид, монголын эсрэг сөрөг хүчнийхэн хоёулаа хоорондоо тулалдаж, монгол цэргийн жанжидтай мөн эвсэл байгуулж байжээ.

1368 он гэхэд Юань улс үндсэндээ мөхөж, хятад дахь Монголын ноёрхол эцэс болсон түүхтэй.