Jump to content

Ош

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ош хот
улсын ач холбогдолтой хот
кир. Ош шаары
орос. город Ош
узб. Oʻsh shahri

Сүлд туг

Сүлд тэмдэг
Улс орон  Киргиз
Улсын хот Ош
Дүүрэг (4) Нэр бүхий 4 дүүрэгтэй
Газар нутаг 18.5 км²
Газрын байц д.т.д. 870—1100 м
Хүн ам 2012 онд 255,800 хүн
Ард түмэн 48% - узбек, 43% - киргиз
Нутгийн олон Ошийнхон
3000 жилийн өмнөөс суурин үүссэн
1876 он хот (балгас)-ын зэрэг олсон
Цагийн бүс Киргизийн цаг (ГЦ+6)
ТХ-улсын дугаар O, Z
Цахим хуудас oshcity.kg (оросоор)

Ош (кир. Ош) - Киргизийн хоёрдугаар олон хүнтэй хот (Бишкекийн дараах). Улсынхаа баруун урд хэсэгт Ферганын хөндийд Узбекистантай хиллэх газарт байрладаг. Энд хүмүүс дор хаяж 3000 жилийн өмнөөс төвлөн суусан гэдэг. Харин 1939 оноос Ош мужийн засаг захиргааны төв болж өнөөдөртэй золгосон.

2020 оны байдлаар 270 мянган хүн амтай. Киргиз (49%),Узбек (32%), орос, турк гэх олон үндэстэн ястан тус хотод нэг дор амьдардаг байна.

Ош хот бол Төв Азийн лалын шашинтнуудын төвүүдийн нэг. Хотын төвийн эртний сүм хийдүүд, мөн уламжлалт мөргөлийн газар болох Сулайман-Тоо уул (Тахт-и Сулайман, Соломоны хаан ширээ) гэдгээрээ алдартай.