Орос, Беларусь холбоот улс
Орос, Беларусь холбоот улс (орос. Союзное государство России и Беларуси, мөн Союзное государство, белар. Саюзная дзяржава) -Улс төр, эдийн засаг, цэрэг, гааль, валют, хууль эрх зүй, хүмүүнлэг, зах зээл, соёлын нэгдсэн орон зайг шат дараалан байгуулах Орос, Беларусийн төрөөс дээгүүрх бүтэц юм.
Түүнчлэн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд "Орос, Беларусийн холбоо", "Орос ба Беларусийн Холбооны Улс" (СГРБ), "Беларусь, Оросын Холбооны Улс" гэсэн нэр томъёонууд тааралддаг. Хоёр улсын нийтлэг баяр бол "Беларусь, Оросын ард түмний нэгдлийн өдөр" бөгөөд үүнийг 1997 оны 4-р сарын 2-ноос хойш тэмдэглэж ирсэн.
Орос, Беларусь холбоот улс байгуулах тухай хоёр улсын удирдагчид байнга ярьдаг боловч амьдрал дээр хоёр тусдаа улсын улс төр, эдийн засаг, шүүхийн асуудлуудыг нэгтгэхэд тулахаар боломж гардаггүй байна.
2006 оны сүүлчээр Орос Беларусь руу нийлүүлэх байгалийн хийн үнийг огцом нэмсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч А.Лукашенко ихээхэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. 2007 оны 1-р сард тэрээр: "Тэд биднийг Орост нэгдэхийг шаардаж байна ... Би Беларусь улсынхаа бүрэн эрх, тусгаар тогтнолыг булшлахыг хүсэхгүй байна ..." гэж мэдэгдсэн байна.