Jump to content

Олон наст ургамал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Олон наст ургамал — хоёр болон түүнээс илүү жил амьдардаг ургамал юм.

"Алоэ" бол олон наст мөнхийн ногоон ургамал юм.

"Олон наст ургамал" гэх нэр томъёог гол төлөв өвсөн төрлийн ургамал хамааруулдаг учир нь мод, бутнууд угаасаа олон насалдаг учраас.

Олон наст ургамал сүүлийн жилдээ цэцэглэж үрээ өгдөг бол түүнийг "монокарпос" (эрт грек. μόνος — нэг, ганц, καρπός — үр) гэдэг байна. Хэрвээ олон наст ургамал амьдралынхаа туршид олон удаа цэцэглэж үр шимээ өгдөг бол "поликарпос" (грек. karpós — «үр»; латин. Polycarpicae) —гэж нэрлэдэг байна. Ихэнхи олон наст өвсөн төрлийн ургамалууд поликарпост хамраардаг байна.

Дулаан, зөөлөн уур амьсгалтай газруудад өвсөн төрлийн олон наст ургамлууд тасралтгүй ургадаг бөгөөд илүү сэрүүн хүйтэн уур амьсгалтай газарт тэдний өсөлтийн хугацаа зөвхөн дулааны улиралд хязгаарлагддаг байна. Хэрэв олон наст ургамлын навч нь хүйтний улиралд унаж үхдэг бол түүнийг навчит олон наст ургамал гэж нэрлэдэг. Ийм ургамалд ишнээс шинээр навчнуд ургаж гарч ирдэг. Олон газар улирлын шинж чанарыг дулаан, хүйтэн улиралд биш, харин хуурай, чийглэг үе гэж тодорхойлдог. Жилийн турш навчийг хадгалж байдаг олон наст ургамлыг мөнх ногоон олон наст ургамал гэнэ.

Олон наст ургамлууд нь нэг наст ургамлуудтай харьцуулахад нөөц багатай хөрсөнд илүү дасан зохицдог. Энэ нь илүү сайн хөгжсөн ургамалын үндэс (ус, шим тэжээл авахын тулд хөрсөнд гүн нэвтэрч) хавар эрт гарч ирдэгтэй холбоотой юм.