Мин улсын судар
Appearance
Мин улсын судар нь Хятадын төрийн 24 судруудын хамгийн сүүлд ордог сурвалж бичиг юм. Тус сударыг Манж Чин улсын Эеэр Засагч хааны үед анх бичиж эхэлсэн боловч, цаг төрийн байдлаас шалтгаалан удааширч, хожмоо Найралт төв хааны үед дахин сэргээн бичүүлж эхлээд түүний хүү Тэнгэрийн Тэтгэсэн хааны 5-р он буюу 1739 онд Жан Тиньюгийн удирдлаган дор бичиж дуусгасан.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Мин ши буюу Мин улсын судар нь 1368-1644 оны хооронд оршин тогтнож байсан Хятадын Мин улсын 276 жилийн хаанчлалын үеийн үйл явдалыг тусгасан байдаг. Нийт 332 дэвтэр.
- Уг тэмдэглэл хэмээх бүлэгт Мин Тайзу Жү Юаньжанаас эхлэн Жү Южань хаан хүртлэх нийт 1-24 дэвтэр.
- Ойллого бүлэгт Мин улсын үеийн цэрэг дайн, урлаг утга зохиол, зурхай цаг тооны бичиг гэх мэт аж хауйтай холбогдсон зүйлийг бичнэ. 25-99 дэвтэр буюу боть.
- Илтгэл 100-112 хүртлэх дэвтэр. Хааны хатад татвар, жанжин, баатар зэрэг түүхт хүмүүсийн намтар түүх, он дараалалын бичиг.
- Олон шастир 113-332 дэвтэр багтана. Энэ дэвтэрд Мин улсын үед хүчээ өгсөн болон дайсан улсын хүчирхэг сайд, жанжид болон гадаад харь улсын талаар тус тус дурджээ.