Микатагахарагийн тулалдаан
Харагдац
Микатагахарагийн тулалдаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Дайнт улсуудын үе (Сэнгокү) | |||||||
Токүгава Иэясү Микатагахарагийн тулалдааны үеэр | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Такэда Шингэний хүч | Токүгава Иэясүгийн хүч | ||||||
Командлагч болон удирдагчид | |||||||
Такэда Шингэн | Токүгава Иэясү | ||||||
Цэргийн хүч | |||||||
27,000 | Токүгавагийн 8000 цэргээс гадна туслахаар ирсэн Ода Нобүнагагийн 3000 цэрэг | ||||||
Хохирол | |||||||
500 (Үэсүги) 100 (Мацүдайра) |
1,000 (Ино) Хэдэн мянга (Кай) 500 (Мацүдайра) |
Микатагахарагийн тулалдаан (Япон: 三方ヶ原の戦い) нь 1573 оны 1 сарын 25-нд Тоотооми улс (муж)-ын Фүчинокоори тойрог, Микатагахара (одоогийн Шизүока аймгийн Хамамацү хотын хойд дүүрэг)-д Такэда Шингэн, Токүгава Иэясү нарын хооронд болсон тулалдаан юм.
Шингэний явуулсан Сайжо ажиллагаа буюу аян дайны хүрээнд болсон тус тулалдаан нь Иэясүгийн амьдралынхаа туршид ялагдсан цорын ганц тулалдаан хэмээн түүхэнд үлджээ.