Jump to content

Киевийн Вант Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Киевийн Вант Улс
Орос: Киевское княжество
Украин: Київське князівство
Киевийн Вант Улсыг цэнхэр өнгөөр тэмдэглэжээ
1132—1471 он
Хэл Эртний Зүүн Славын хэл
Нийслэл Киев
Төрийн хэлбэр Хаант засаг
Шашин Үнэн алдартны шашин
Түүх
• байгуулагдсан
• унасан

1132 он
1240 он, Бат хаанд эзлэгдсэн
Мөнгөн тэмдэгт Златник

Киевийн Вант Улс нь Киевийн Русийн бүрэлдэхүүнд багтдаг вант улс байсан ба түүний төв нь Киев байв. Энэ вант улс нь удаан хугацаанд Русийн соёлын төв байгаад зогсохгүй вант улсын эзэн их ван рюриковийн угсааны вангуудын төв байжээ.

Газар зүйн байршил

[засварлах | кодоор засварлах]

Киевийн Вант Улс нь полянчууд ба древлянчуудын нутаг дэвсгэрт байгуулагдав. Вант улсын нутаг Днепр мөрөн, Случь, Рось, Припять голуудын хооронд оршдог байв. Умард талаараа Туровын Вант Улс, зүүн талаараа Черниговын Вант Улс ба Переяславлын Вант Улс, баруун талаараа Галици-Волынийн Вант Улстай хиллэнэ. Өмнө талд нь хээр тал байх бөгөөд үүнийг „зэрлэгүүдийн газар“ хэмээн нэрлэх ба учир нь энд түрэг гаралтай морьтон нүүдэлчид болох печенегчүүд ба кипчакууд амьдардаг байв.

10-р зууны дундаас Киевийн бүс нутаг нь Киевийн Русийн төв болон бүрэлдэх үеэр Гэгээн Владимир нэлээд хэдэн хагас өөртөө засах эрх бүхий вант улсуудыг байгуулан өөрийн хөвгүүдээр захируулав. Тухайн үеийн заншил ёсоор их ванг нас барсны дараа түүний хамгийн ахмад хөвгүүн улсаа өвлөн авч, Киевийг үргэлжлүүлэн захирав. Түүнээс гадна Киев нь Оросын Үнэн Алдартны Сүмийн төв хэвээр үлдсэн аж.

1132 онд Их Мстислав нас барсны дараа Киевийн Русь задарч, энэ бүс нутагт олон жижиг вант улсуу�� бий болох эхлэл тавигдав. Хэдийгээр Киевийн их ван нь бүх оросын нутаг дэвсгэрийн эзэн буюу эзэмшигч биш ч, тэр эдгээр вант улсуудын вангууд дотор "ахлах" үүрэг бүхий ван хэвээр л байлаа. Яг энэ байдал нь Киевийг рюриковичуудын дундах маргааны талбар болгосон байна. Смоленскэд төвлөсөн Мстиславын удмаас гадна, Черниговын ван мөн Владимир-Суздалийн вангууд Киевт эзэн суухаар тэмцэлдэх болжээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам Киевийн Вант Улсын гүйцэтгэх үүрэг буурсаар, үндсэндээ задарч эхлэв. 1150-1180 оны хооронд вант улсын олон хотууд өөрийн гэсэн вант улсыг байгуулсны дотор Вышгород, Канев гэх мэтээр үргэлжилнэ. Мөн түүнчлэн Киевээс гадна өөр улс төрийн төвүүд бий болсон ба зүүн талд нь Владимир баруун талд нь Галич байв. Хоёулаа Киевийг эзэлж байсан бөгөөд эзлэх болгондоо өөрсдийн хүнээ хотын захирагчаар үлдээдэг байлаа. Хөрш вант улсууд болох рюриковичуудын хоорондын хагарал, тэмцэл нь 1240 онд Монголчууд Киевийг эзлэх хүртэл үргэлжилсэн юм.

Монголчуудын довтолгооны дараа Киевийн Вант Улс үндсэндээ сүйрлийн байдалтай хоцров. Үүний дараа Владимир-Суздалийн их вангууд (Невийн Александр ба түүний дүү Ярослав) Монголчуудаар толгойлуулан вант улсаа захирах эрхийг авчээ.

 Commons: Principality of Kiev – Викимедиа зураг, бичлэг, дууны сан