Jump to content

Вилдполдсрид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вилдполдсрид
Wildpoldsried
Вилдполдсрид
Вилдполдсрид
Вилдполдсрид сүлд
Дээд Аллгой дахь байршил
Вилдполдсрид is located in Герман
Вилдполдсрид
Вилдполдсрид
Вилдполдсрид is located in Бавари
Вилдполдсрид
Вилдполдсрид
Солбицол: 47°46′N 10°24′E / 47.767°N 10.400°E / 47.767; 10.400Солбицол: 47°46′N 10°24′E / 47.767°N 10.400°E / 47.767; 10.400
Улс Герман
МужБавари
Захиргааны дүүрэгШваби
ТойрогДээд Аллгой
Засаг захиргаа
  Хотын дарга (2020–26) Ренате Денифел[1]
Газар нутаг
  Нийт21.35 км2 (8.24 бээр2)
Өндөр
724 м (2,375 фут)
Хүн ам
 (2022-12-31)[2]
  Нийт2,596
  Нягтрал120/км2 (310/бээр2)
Цагийн бүсUTC+01:00 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+02:00 (ТЕЗЦ)
Шуудангийн код
87499
Залгах код08304
Улсын дугаарOA
Вэб сайтwww.wildpoldsried.de
Германд хөдөө нутгуудад голчлон суурилуулдаг нам салхины хосмог ажиллагаатай цахилгаан үүсгүүр сэнс
Германы энгийн фермийн био хийн байгууламж

Вилдполдсрид - ХБНГУ-ын Бавари мужийн хамгийн өмнөд захад байдаг 2600 оршин суугчтай жижиг тосгон юм. Анхны оршин суугчдын тэмдэглэл нь 1392 оноос эхэлжээ.

Сэргээгдэх эрчим хүч

[засварлах | кодоор засварлах]

1997 оноос тус тосгоны иргэд эрчимтэйгээр нар салхины эрчим хүч мөн био хийн эрчим хүчний байгууламжуудыг байгуулж бүх эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах болжээ. Улмаар сүүлийн жилүүдэд эрчим хүч��ий илүүдэлд орж илүүдэл цахилгаанаа бусад хотуудад зарж, илүү орлого олох болжээ. 2012 онд тус тосгоныхон цахилгаанаа борлуулж 4 сая еврогийн ашигтай ажилласан. Илүү орлогынхоо ачаар тус суурин 9 шинэ барилга үүнээс шинэ сургууль, шинэ спортын цогцолбор, шинэ клубын барилгуудыг барьсан байна. Тус тосгон 2012 онд хэрэгцээнээсээ 5 дахин илүү цахилгаан үйлдвэрлэж бүгдийг нь борлуулжээ. Тосгоны иргэд 20 сая еврогоор эрчим хүчинд хөрөнгө оруулжээ.

Вилдполдсридэд одоогоор 8500м² нарны хавтангийн талбай, 11ш салхин сэнс, 4 томхон био хийн үйлдвэрээр эрчим хүчээ хангадаг. [3] 57 настай фермер Бауэр Вендэлиний үнээний фермийн өтгөөр ажилладаг био хийн үйлдвэр гэхэд жилдээ 1,1 мегаватт цахилгаан үйлдвэрлэж төв шугаманд илүүдэл цахилгаанаа зардаг байна.[4] 1,1 мегаватт цахилгаанаар 1500 айлын хэрэгцээг хангана. Био хийн зуухны үлдэгдэл хаягдал нь шим тэжээллэг учир шууд тариалангийн бордоо болж огт хаягдалгүй бүтэн циклийн үйлдвэрлэл боловсруулалт болдог юм.[5]

Вилдполдсрид нь дэлхийн олон зуун хотуудын төлөөлөгчид айлчилж эрчим хүчний туршлагыг нь судалдаг анхаарал татсан хөгжингүй тосгон болоод байна.

 Commons: Wildpoldsried – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Видео
  2. Видео
  3. Видео
  4. Видео
  5. Видео