Бөөрний хурц дутагдал
Харагдац
Бөөрний хурц дутагдал (БХД) нь хурцаар гарч ирдэг, эргэх явцтай бөөрний дутагдал юм. Өөрөөр хэлбэл сайн эмчилгээний үр дүнд бүрэн эдгэрэх боломжтой юм. Учир нь бөөрөнд бүтцийн гэхээсээ илүү үйл ажиллагааны алдагдал давамгайлсан байдаг. Харин архаг бөөрний дутагдлын үед үүнтэй харьцуулахад бөөрөнд бүтцийн эргэшгүй өөрчлөлтүүд гарсан байдаг тул явцын хувьд эргэшгүй, тиймээс ихэнх эмчилгээ нь өвчнийг барих, түүнийг орлуулах, цааш даймжрахгүй байхад чиглэсэн байдаг. Харин орчин үед бөөр шилжүүлэн суулгах мэс заслаар төгс эмчлэгдэж байгаа.
Шалтгаан
[засварлах | кодоор засварлах]Бөөрний өмнөх шалтгаантай БХД-лууд (БХД-н 70-80%-ийг эзэлдэг)
[засварлах | кодоор засварлах]- Бөөрөнд очих цус эрс багасах - их хэмжээний цус алдалт, даралт багасалт, төрөл бүрийн гаралтай шокийн үед тохиолддог.
- Хордлогын уулмаас бөөр гэмтэх - эмийн, химийн хордлого
Бөөрний шалтгаантай БХД-ууд
[засварлах | кодоор засварлах]- Бөөрний үрэвсэлт өвчнүүд
- Бөөрний судасны өвчнүүд
- Hemolytic uremic syndrome (HUS) - Ихэнхдээ хүүхдэд тохиолддог үрэвсэлт өвчин
Бөөрний дараахи шалтгаантай БХД
[засварлах | кодоор засварлах]Шээс ялгаруулах замд ямар нэгэн саад үүссэнээс БД үүсдэг байна
Шинж тэмдэг, эмнэл зүй
[засварлах | кодоор засварлах]- I үе: Бөөр гэмтэх үе жишээ нь хордлого, их хэмжээний цус алдалт г.м
- II үе: Шээс багасах эсвэл шээсгүй болох үе. Энэ үед маш ихээр хавагнах, уушги тархины хавангийн шинжүүд илэрдэг. Цусанд кали ихсэж зүрхний хэм алдагдах, зүрхний дутагдлын шинжүүд илэрдэг
- III үе: Полиури буюу шээс их хэмжээгээр ялгарах үе. Их хэмжээний шингэн ус, натри, кали алддаг
- IV үе: Шээсний гарц хэвийн болох үе, эдгэрэлт
БХД хүндрэл
[засварлах | кодоор засварлах]- даралт ихсэлт (БХД улмаас их хэмжээний шингэн хурснаас)
- зүрхний дутагдал
- зүрхний хэм алдагдал
- стрессийн улмаас шархлаа үүсэх, улмаар цус алдаж хүндрэх
- гэдэсний үрэвсэл, гэдэсний туулгалт, хэвлийн гялтангийн үрэвсэл
- Биеийн эсэргүйцэл сулрах, идээлэх, сепсис, хатгаа гэх зэргээр хүндрэх нь бий.