Jump to content

Болтон Уондерерс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
АнглиБолтон Уондерерс
Болтон Уондерерсийн тэмдэг
Бүтэн нэрХөлбөмбөгийн Болтон Уондерерс клуб
Хоч нэрХатираа морьд, Хэсүүлчид, Цагаан хувцастнууд, Цагаан хүн
Байгуулагдсан1874 он (Christ Church FC)
Цэнгэлдэх хүрээлэнРибок, Болтон, Англи
(Багтаамж: 28 723[1])
ЭзэнЭдди Дэвис
ЕрөнхийлөгчАнгли Фил Гартсайд[2]
МенежерХойд Ирланд Оуэн Койл
АхлагчАнгли Кевин Дэвис
Лиг1 лиг
2018–1923-р байр
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл

Хөлбөмбөгийн Болтон Уондерерс клуб (Англи: Bolton Wanderers Football Club) нь Английн баруун хойд нутгийн нийслэл Их Манчестерын Болтон дүүргийн харъяа хөлбөмбөгийн клуб юм.[3] 2001 оноос Премьер лигт тогтмол өрсөлдөж байгаа. Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн ахмад «Английн хөлбөмбөгийн лиг»-ийн анхны 12 клубийн нэг билээ.

Энэ клуб нь 1874 онд «Христ Чёрч ФК» нэртэйгээр анх байгуулагдаж байсан бөгөөд 1877 онд «Bolton Wanderers Football Club» хэмээн нэрээ өөрчилсөн түүхтэй. 1881-82 оны Английн хөлбөмбөгийн холбооны цомын «Игли ФК» клубтэй 5-5 харьцаагаар тэнцсэн нэгдүгээр шатны тоглолт нь Болтон клубийн анхны цомын тэмцээн байсан байна. Харин хоёрдугаар шатанд Блэкберн Роверс клубт 6-2 харьцаагаар хожигдож тэмцээнээ орхиж байв.

Дараагийн цомын 1882-83 оны ээлжит тэмцээний эхний шатанд «Бутл ФК» клубийг 6-1 харьцаагаар, «Ливерпуль Рэмблерс ФК» клубийг 3-0 харьцаагаар тус хожин гуравдугаар шатанд өрсөлдөгчтэйгөө тэнцэж тэмцээнээ орхисон.

1883-84 оны АХХ-ны цомд нэгдүгээр шатанд «Болтон Олимпик ФК» клубийг 9-0 харьцаагаар, «Болтоны Ассоциаци ФК» клубийг 3-0 харьцаагаар, «Ирвел Спринг» клубийг 8-1 тус тус хожин дөрөвдүгээр шатанд «Ноттс Каунти ФК» клубтэй тэнцэн нэмэлт тоглолт хийн хожигдож тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болж болсон байна.

1886-87 оны Английн цомд эхний шатанд «Саут Шор ФК» клубийг 5-3 харьцаагаар, дараагийн шатанд «Порт Вейл ФК» клубийг 2-3 харьцаагаар тус тус хожин гуравдугаар шатанд «Дарвин ФК» клубт 4-3 харьцаагаар хожигдож байжээ.

1888 онд 12 багийн дунд анхны лигийн тэмцээн явагджээ. Болтон анхны лигийн тэмцээндээ 6 хожил, 5 хожигдолтойгоор 5-р байранд орсон байна.[4]

1889-90 оны АХХ-ны цомын эхний шатанд «Лисберн Дистиллери ФК» клубийг 10-2 харьцаагаар, хоёрдугаар шатанд «Шеффилд Юнайтед» клубийг 13-0 харьцаагаар, гуравдугаар шатанд «Престон Норт Энд» клубийг 2-3 харьцаагаар тус тус хожин хагас шигшээд «Шеффилд Уэнсдей» клубт 2-1 харьцаагаар хожигдож байсан бол 1893-94 оны АХХ-ны цомд «Смолл Хит ФК»(одоогийн Бирмингем Сити), Ньюкасл Юнайтед, Ливерпүүл клубүүдийг хожин хагас шигшээд дахин «Шеффилд Уэнсдей»-тэй таарч 2-1 харьцаагаар хожин аваргын төлөөх тоглолтонд «Ноттс Каунти ФК» клубт 4-1 харьцаагаар хожигдон тухайн үеийн оргил амжилтаа үзүүлж байлаа.

Болтоны Уондерерс клубийн 1889-2015 оны лигүүдийн үзүүлэлтүүд.

1895-96 оны улиралд «Бери ФК» клубийг 2-0 харьцаагаар хожин хагас шигшээд шалгарснаас хойш 1900 оныг хүртэл Английн цомд амжилт гаргаагүй юм.

«Reebok» цэнгэлдэх хүрээлэн.

1997 онд 102 жилийн туршид Болтон Уондерерс клубийн гэр болж байсан «Бурнден Парк»-аа «Рибок» (Англи: Reebok stadium) цэнгэлдэх хүрээлэнгээр сольжээ. Тэд шинэ цэнгэлдэхийн анхны тоглолтоо 1997 оны есдүгээр сарын 1-нд Эвертон клубтэй хийж 0-0 харьцаагаар тэнцэж, дараагийн тоглолтоо найман өдрийн дараа Манчестер Юнайтедтай хийж гоолгүйгээр тэнцэж байв.

Болтон 2004-05 оны тэргүүн лигт клубийн түүхэн амжилтаа үзүүлэн 6-р байраар шалгаран УЕФА-гийн цомд анх удаагаа оролцон шигшээ 16-д шалгарчээ.

2007 онд Болтон клубийг дасгалжуулахаар ирсэн Англи мэргэжилтэн Гари Мегсон Шведийн довтлогч Йохан Элмандерийг 8.2 сая фунтээр Францын лигээс худалдан авсан нь клубийн түүхэн наймаа юм.

2010 оны наймдугаар сарын 12-ны байдлаар.[5][6]

Одоогийн бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]
Болтон Уондерерс клубийн ахлагч Кевин Дэвис.

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч









Д. Байрлал Тоглогч








Зээллэгээр ирсэн

[засварлах | кодоор засварлах]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч

[7]

Алдартай тоглогчид

[засварлах | кодоор засварлах]
  • ФранцНиколя Анелька (2006-2008)
  • ИсландГупни Бергссон (1995–2003)
  • МексикХаред Боргетти (2005-2006)
  • АнглиБрайан Борроуз (1955-1964)
  • УэльсТед Визард (1910–1931)
  • АнглиРой Гривз (1965-1980)
  • ИсландЭйдур Гудйонсен (1998–2000)
  • АнглиЖулиан Дарби (1986–1993)
  • АнглиДэвид Жек (1920–1928)
  • ФранцЮри Жоркаефф (2002–2004)
  • ИспаниМарио Жардел (2004-2005)
  • ДаниКлаус Йенсен (1998–2000)
  • ?Фернандо Йерро (?)
  • ИспаниИван Кампо (2002–2008)
  • АнглиБрайан Кидд (1980–1982)
  • ШотландОуэн Койл (1993–1995)
  • ШотландЖим Кэссиди (1889–1898)
  • АнглиНат Лофтхаус (1946–1960)
  • Бүгд Найрамдах Ирланд УлсЖейсон Макатир (1992–1995)
  • ШотландЖон Макгинли (1992–1997)
  • ЯпонХидетоси Наката (2005-2006)
  • ФранцБруно Н’Готти (2001–2006)
  • НигериЖей-Жей Окоча (2002–2006)
  • ФинландМиксу Паателайнен (1994–1997)
  • АнглиРэй Пэрри (1953-1960)
  • АнглиПитер Рид (1974–1982)
  • АнглиМайкл Риккетс (2000–2003)
  • АнглиЖон Ритсон (1966-1978)
  • АнглиЖо Смит (1908–1927)
  • УэльсГари Спид (2004–2008)
  • АнглиАлан Стаббз (1990–1996)
  • ДаниСтиг Тёфтинг (2002-2003)
  • АнглиСтив Томпсон (1982-1991)
  • ШотландЭнди Уокер (1992–1994)
  • АнглиФрэнк Уортингтон (1977-1979)
  • АнглиАлек Финни (1922-1937)
  • ДаниПер Франдсен (1996–1999)
  • АнглиФрэнсис Ли (1959-1967)
  • АнглиРой Хартл (1951-1966)
  • ?Аза Хартфорд (?)
  • АнглиЭдди Хопкинсон (1952–1970)
  • АнглиПитер Шилтон (1995)
  • ФранцСебастьян Пюигренье (2009)
  • АХХ-ны цом
    • Түрүү: 1923, 1926, 1929, 1958
    • Хоёрдугаар байр: 1894, 1904, 1953
    • Хагас шигшээ: 1889, 1896, 1915, 1935, 1946, 2000
  • Лигийн цом
    • Хоёрдугаар байр: 1995, 2004
    • Хагас шигшээ: 1977, 2000
  • АХХ-ны Коммунити Шиелд
    • Түрүү: 1958
  • Хоёрдугаар дивиз/Тэргүүн дивиз
    • Түрүү: 1908–09, 1977–78, 1996–97
    • Хоёрдугаар байр: 1899–1900, 1904–05, 1910–11, 1934–35
    • Плей-оффийн түрүү: 1995, 2001
    • Плей-оффийн хоёрдугаар байр: 1999
    • Плей-оффийн хагас шигшээ: 2000
  • Гуравдугаар дивиз/Хоёрдугаар дивиз
    • Түрүү: 1972–73
    • Хоёрдугаар байр: 1992–93
    • Плей-оффийн хоёрдугаар байр: 1991
    • Плей-оффийн хагас шигшээ: 1990
  • Доод лигүүдийн цом
    • Түрүү: 1989
    • Хоёрдугаар байр: 1986
Бусад
  • Football League War Cup Winners (1) – 1945
  • Football League War Cup North Winners (1) – 1945
  • FA Premier League Asia Trophy Winners (1) – 2005
  • Peace Cup Runners up (1) – 2007
  • Lancashire Cup Winners (11) – 1886, 1891, 1912, 1922, 1925, 1927, 1932, 1934, 1948, 1988, 1990
  • Central League Champions – 1955, 1995
  • Premier Reserve League North Champions – 2007

Тоглолтын хувцасны ивээн тэтгэгчид

[засварлах | кодоор засварлах]
  • 1874–1980: байгаагүй.
  • 1980–1981: Knight Security.
  • 1981–1982: Bolton Evening News.
  • 1982–1983: TSB (Trustee Savings Bank).
  • 1983–1986: HB Electronics.
  • 1986–1990: Normid Superstore.
  • 1990–2009: Reebok.[8][9]
  • 2009–: 188BET.[10][11]
  1. BWFC – About:World Soccer ProfileЗагвар:Failed verification
  2. Hayes, Dean. (8 July 2009). Bolton Wanderers Miscellany (1st edition ed.). Brighton: Pitch Publishing. p. 27. ISBN 978-1-9054112-1-4. {{cite book}}: |edition= has extra text (help)
  3. To check the club's full postal address, go to Royal Mail address finder and type: BL6 6JW. Retrieved 7 November 2009.
  4. "In the Beginning – 1800s". Bolton Wanderers official website. Татаж авсан: 24 June 2007.
  5. "Profiles". Bolton Wanderers F.C. Татаж авсан: 18 May 2007.
  6. "Profiles". FootballSquads. Татаж авсан: 1 August 2009.
  7. "Wigan sign keeper Ali Al Habsi on loan". BBC Sport. 15 July 2010. Татаж авсан: 15 July 2010.
  8. Bolton Wanderers Sign Multi-Million Pound Sponsorship Deal – Bolton Wanderers official website. Retrieved on 25 October 2007.
  9. Wanderers tie up new Reebok deal. The Bolton News, 2 July 2007.
  10. 188bet announce sponsorship deal with Bolton Wanderers
  11. club announce 188bet as new shirt sponsor