Jump to content

Бат-Өлзий сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бат-Өлзий сум
ᠪᠠᠲᠤᠥᠯᠵᠡᠶᠢᠰᠤᠮᠤ
Бат-Өлзий сум, Монгол
Бат-Өлзий сум
Бат-Өлзий сум
Солбицол: Солбицол: 46°49′10″N 102°14′26″E / 46.81944°N 102.24056°E / 46.81944; 102.24056
Улс Монгол
Аймаг Өвөрхангай
Газар нутаг
  Нийт2,428 км2 (937 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 7,649
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Монгол улсын Өвөрхангай аймгийн хойд захаар Хангайн нуруунд оршдог, арван есөн сумынх нэг бол Бат-Өлзий сум юм. Байгалийн үзэсгэлэнт газрууд болох Улаан цутгалан, Найман нуурын сав газар, Орхоны хөндий зэрэг олон үзэсгэлэнт газруудтай. Улсын нийслэлээс баруун урагш 452 км, аймгийн төв Арвайхээр хотоос баруун урагш 124 км давхиж байж сумын төвд хүрдэг.[1]

Саяхны таван жилийн зарим тоон үзүүлэлт[2]
Үзүүлэлт 2007 2008 2009 2010 2011
Байнгын хүн амын тоо 6,077 6,189 6,318 6,381 6,794
Малын тоо толгой 116,092 138,365 154,014 87,354 110,596

Байгалийн үзэсгэлэнт газрууд

[засварлах | кодоор засварлах]

Улаан цутгалан нь Өвөрхангай аймгийн Хархорин хотоос 132 км зайтай, Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага  үүсгэжээ. Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан өнөөгийн энэ хавцлыг үүсгэсэн ажээ. Хүрхрээгээс баруун хойшоо Бага хүрхрээ гэж нэг боргио бий.

Төвхөн  хийд нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий  сумын  нутаг далайн төвшнөөс  дээш 2300 м  өндөрт өргөгдсөн Төвхөн  ширээт  уулын оройд  оршдог. Төвхөн хийдийг анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар 19 насандаа буюу 1654 онд  үүсгэн  байгуулжээ. Хийд нь нямба, бясалгалд зориулан алслагдсан зайтай, битүү ой модоор хүрээлэгдсэн уулын оройд байгалийн сайхан газарт бүтээгдсэнээрээ онцлог юм. Хийдийн баруун талд шүтээний хэсэг, зүүн  талд нь жас байрлана.

Энд төрсөн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]

Өвөрхангай аймгийн байгалийн цогцолбор болоод түүхэн цогцолбор байдаг. Өвөрхангайн олон алдартнуудын нутаг.

Дэд бүтэц хөгжөөгүй буюу засмал, асфальтан зам харгуй байхгүй. Тохь тухтай орчин үеийн зочид буудал, ариун цэврийн байгууламжгүй.

  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named стат2011
  2. Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтэс. Сумдын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд /сүүлийн 5 жилд/[permanent dead link]. Арвайхээр 2012 он