Jump to content

Архит

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Архит

Архит (гре. Αρχύτας, Архитас, Аркитас; МЭӨ 428 - МЭӨ 347) нь Эртний Грекийн гүн ухаантан, математикч, астрономич, хөгжмийн онолч, улс төрч, байлдах бодлоготон юм.

Архитас нь Магна Грасиагийн Тарент (өдгөө Италийн Таранто) хотноо Мнесагор ��уюу Хистиайгийн хүү болон мэндэлжээ. Филолайгийн шавь болон эрдэмд суралцсан тэрээр математикийн багш болж, Книдскийн Евдокст багшилж байв. Архит нь Пифагорист талын эрдэмтэн бөгөөд Платоны сайн найз байлаа. Менакмус (en:Menaechmus) нь Архит ба Евдоксын шавь юм.

Аскалоны Евкоций (en:Eutocius of Ascalon) түүнийг Кубийн эзлэхүүнийг хоёр дахин өсгөх бодлого (Гортиг, шугамын тусламжтайгаар өгөгдсөн кубээс 2 дахин их эзлэхүүнтэй кубийг зурах) нь боломжгүй болохыг геометрийн аргаар шийдсэн хэмээн бичжээ[1].

Нөгөө талаар улс төрч, цэргийн эрхтэн байсан Архит нь хагас зууны өмнө амьдарч байсан Перикл Афиндаа хэр алдартай байсан шиг, Тарентдаа нэртэй байсан гэдэг. Тарентын иргэд түүнийг Стратегос (en:Strategos)-ын албан тушаалд 7 жил дараалан сонгож ��айв. Архит Адриатын тэнгист живж нас барсан юм.

Саран дээр байдаг кратер "Архит" нь түүний нэрээр нэрлэгдсэн ажээ.

  1. Евкоций "On the sphere and cylinder" Архимедтэй холбоотой тайлбар