Арбулаг сум
Арбулаг сум
ᠠᠷᠤᠪᠤᠯᠠᠭᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Хөвсгөл |
Байгуулагдсан | 1931 он |
Газар нутаг | |
• Нийт | 3,529.2 км2 (1,362.6 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 4,155 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Арбулаг сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 3,360 орчим км² нутагтайгаас 3,120 км² орчим нь бэлчээр болно. 2021 оны байдлаар 4025 оршин суугчтай бөгөөд хотгойд, дархад ястнууд зонхилох хувийг эзэлнэ. Сумын төв Мандал нь аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 75 км, нийслэл Улаанбаатараас 742 км зайд оршино.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Тус сумын 2-р багийн нутагт Их-Уул, Мандал хэмээх уулс бий.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Арбулаг сум зохион байгуулагджээ. 1933 оны байдлаар 911 өрхийн 3,200 хүн, 106,000 орчим малтай байв. 1959 онд Арбулаг болон Алаг-Эрдэнэ сумдаас Сүмбэр сум тасран гарсан ч удалгүй Арбулаг суманд эргэн нэгджээ. Тус сумын нутагт 1939 онд "Сөртийн нэгдэл" байгуулагдаж, хожим "Мандал" нэгдэл болон нэрээ өөрчилсөн аж.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]2004 оны байдлаар 135,000 толгой мал тоологдсоноос 58,000 хонь, 58,000 ямаа, 9,700 үхэр,сарлаг, 9,300 адуу, 200 тэмээ байв[1]. Сумын нутагт фосфор болон бокситын нөөц бий. Ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй бөгөөд Х.Гомбо, Т.Мөнгөнмандал, Г.Нямсүрэн зэрэг олон сайн аварга малчид тус сумаас төржээ.
Түүхийн дурсгалт газрууд
[засварлах | кодоор засварлах]1953, 1956 онд Бүрэнтогтох сумын хилийн ойролцоо Мөнх хааны үеийн ордон, бичигт хөшөө тус тус олджээ. Мөн сумын төвөөс зүүн тийш 10 км-ийн зайд, 5-р багийн нутагт Чингүнжавын булш гэж нутгийн ард түмэн ярилцдаг Цагаанчулуутын овоо хэмээх тахилгат том овоо бий. Цагаанчулуут уулын оройд 4 тийш салбарласан 16, их овоотойгоо нийлээд 17 овоо байдаг.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.18
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, p.111" (PDF). Archived from the original (PDF) on 2007-03-22. Татаж авсан: 2007-03-22.