Jump to content

Жаргалант сум (Хөвсгөл)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жаргалант сум
ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤᠰᠤᠮᠤ
Сумын төв
Сумын төв
Улс Монгол
Аймаг Хөвсгөл
Ихжаргалант сум байгуулагдсан1931 он
Жаргалант нэртэй болсон1959 он
Газар нутаг
  Нийт2,549.2 км2 (984.3 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 5,518
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Жаргалант (монгол бичгээр жиргалангту) нь Хөвсгөл аймгийн сум юм. 2,550 км² газар нутагтайгаас 1,470 км² нь бэлчээр болно. 2000 оны байдлаар сумын хүн ам 5068 байсны ихэнх нь халх ястан болно. Сумын төв Оргил нь Идэр голын орчимд, аймгийн төв Мөрөнгөөс зүүн өмнө зүгт 182 км, нийслэл Улаанбаатараас 886 км зайд оршино.

Сумын нутагт социализмын үед Монгол нутагт үлдэж хоцорсон цөөхөн сүм хийдийн нэг болох Жаргалантын дуган байдаг. Мөн Гэлэнхүүгийн суврага гэх суврага бий.

Жаргалант сум нь анх Архангай аймгийн Ихжаргалант сум нэрээр 1923 онд байгуулагджээ. 1933 оны байдлаар 727 өрхийн 2,700 оршин суугч, 66,000 орчим толгой мал байв. 1941 онд Хөвсгөл аймгийн харьяанд шилжиж, 1956 онд Шинэ-Идэр суманд нэгтгэгдсэн боловч 1959 онд дахин зохион байгуулагдсан юм. Тус сумын "Улаан Туг" нэгдэл 1951 онд байгуулагдаж, 1990 онд татан буугдсан.

2004 оны байдлаар багцаагаар 82,000 толгой мал тоологдсоны 37,000 нь хонь, 34,000 нь ямаа, 6,100 нь үхэр буюу сарлаг, 5,100 нь адуу, 19 нь тэмээ байв[1].2012 оны байдлаар 176000 толгой малтай. Нийт ��үм амын тоо 5100.

Алдартай хүмүүс

[засварлах | кодоор засварлах]

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.85

  1. "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.111" (PDF). Archived from the original (PDF) on 2007-03-22. Татаж авсан: 2007-03-22.