Jump to content

Кызыл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кызыл
Кызыл
Бусад галиглал
 • ТуваКызыл
Кызылын үзэмж
Кызылын үзэмж
Кызыл далбаа
Кызыл сүлд
Байршил: Кызыл
Map
Кызыл, Орос
Кызыл
Кызыл
Байршил: Кызыл
Кызыл, Тува
Кызыл
Кызыл
Кызыл (Тува)
Солбицол: 51°43′N 94°27′E / 51.717°N 94.450°E / 51.717; 94.450Солбицол: 51°43′N 94°27′E / 51.717°N 94.450°E / 51.717; 94.450
Улс Орос
Холбооны субъектТува[1]
Байгуулагдсан1914
Одоогийн статус1914
Засаг захиргаа
  Хотын даргаКарим Байлак-оолович Сагаан-оол
Өндөр
630 м (2,070 фут)
Хүн ам
  Нийт109,918
  Тооцоо 
(2018)[3]
116,983 (+6.4%)
  Байр146-д (2010 онд)
  Харьяалагдах нэгжКызыл бүгд найрамдах улсын харьяанд байдаг хот (хотын тойрог)[1]
  Нийслэл ньТува[1]
  Нийслэл ньКызыл бүгд найрамдах улсын харьяанд байдаг хот (хотын тойрог)[1]
  Хотын тойрогКызыл хотын тойрог[4]
  Нийслэл ньКызыл хотын тойрог[4]
Цагийн бүсUTC+7 (Krasnoyarsk Time Edit this on Wikidata[5])
Шуудангийн код[6]
667000–667005, 667007–667012, 667700, 667899, 667961, 667965, 667966, 667970, 667999
Залгах код(ууд)+7 39422
OKTMO ID93701000001
Вэб сайтmkyzyl.ru

Кызыл («улаан» гэсэн утгатай тува үгээр 1926 оноос нэрийдсэн, [кезийл] гэж дуудна, үүнээс гадна Кизил [кизийл]) бол Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл, Тува орны доор ямар нэгэн хошуунд харъяалагддаггүй 100 гаран мянган хүн амтай хот юм.

Монгол Улсын Ерөнхий Консулын газар 2001 оноос хойш үйл ажиллагаагаа тус хотод явуулж байна.

Хаант Орос 1914 онд Тагнын Урианхайг ивээн эзэрхэж Белоцарск («цагаан хааны хот» гэсэн утгат орос үг) нэрээр тулгуур суурин үүсгэсэн. Орост хаант засаг унасны дараа 1918 онд Урянхайск гэж нэрэлсэн боловч дараань Хем-Белдир («голын бэлчир» хэмээх утгатай тува үг) нэртэй болов. Үүний дараа цагаан армийг улаан арми ялсны дараа 1922 оны нэгэн хуралд оросууд «Красный город» гэж нэрэж байжээ. Эцэстээ 1926 онд ЗХУ-тай Найрамдлын гэрээ байгуулсаныг бэлэгдэж «улаан» буюу Кызыл хэмээх тува түрэг үгээр нэрийдсэн байна. 1921-1944 онуудад Бүгд Найрамдах Тува Ард Улсын нийслэл хот байсан. 1944 онд Тува улс ЗХУ-ын Зөвлөлт Орост нэгдээд нийслэлийн нэрээ хэвээр үлдээж өнөөг хүрээд байна. Монгол улсад «Кызыл», «Кизил» гэж хоёр янзаар бичиж болно.[7][8]

2023 оны байдлаар 128 мянга 149 хүн оршин суугчтай байв. Үүнээс тувачууд 68,09 % (72 804 хүн), оросууд - 28,42 % (30 388 хүн), бусад нь -3,49 % байсан.

Хүн амын тоо
1959 1970 1979 1989 2002 2010[9]
34,462 51,683 66,027 84,641 104,105 109,986
Давтамж Нэр RDS


67,10 МГц «Радио России»
69,08 МГц «Маяк»
101,9 МГц «Авторадио»
102,5 МГц «Голос Азии»
103,8 МГц «Русское радио»
105,9 МГц «Ретро FM»
106,4 МГц «Европа Плюс»

Кызыл хотод 1931 онд 30 хэрэглэгчтэй телефон утасны станцтай байжээ.

Кызыл хотын үзэмж

Кызыл нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалтгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Жилийн дундаж температур нь -1.3 °C. Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм, дундаж чийгшилт нь 69%

Кызыл
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
9
 
-25
-35
 
 
4
 
-19
-32
 
 
3
 
-5
-19
 
 
5
 
11
-3
 
 
14
 
20
4
 
 
45
 
25
11
 
 
47
 
27
13
 
 
44
 
24
11
 
 
22
 
18
4
 
 
8
 
7
-6
 
 
10
 
-10
-20
 
 
12
 
-22
-31
Температур °CТунадас мм
Эх сурвалж: Roshydromet
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Кызыл
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −25.2 −19.2 −5.0 10.7 19.9 25.4 26.6 24.3 17.8 7.4 −9.9 −22.3 Ø 4.3
Мин. Температур (°C) −35.0 −32.0 −19.2 −2.9 4.4 10.7 13.2 10.7 3.8 −5.6 −19.7 −31.1 Ø −8.5
Тунадас (мм) 9 4 3 5 14 45 47 44 22 8 10 12 Σ 223
Бороотой өдөр (d) 3 2 1 1 4 6 7 8 5 2 3 4 Σ 46
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−25.2
−35.0
−19.2
−32.0
−5.0
−19.2
10.7
−2.9
19.9
4.4
25.4
10.7
26.6
13.2
24.3
10.7
17.8
3.8
7.4
−5.6
−9.9
−19.7
−22.3
−31.1
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
9
4
3
5
14
45
47
44
22
8
10
12
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Roshydromet

Хотын тэргүүлэгч их сургууль бол Тува улсын их сургууль юм. Энэ нь түүх, байгалийн газарзүй, хөдөө аж ахуй, филологи, биеийн тамир, спорт, физик-математик, хууль эрх зүй, инженерчлэл гэсэн хэд хэдэн факультетаас бүрдэнэ. Нэмж дурдахад, их сургуулийн үндсэн дээр Кызылийн сурган хүмүүжүүлэх дээд сургууль, дүлий хүмүүст зориулсан I төрлийн тусгай (засах) интернат байдаг.

Тус хотод 2000-аад оны эхээр татан буугдсан Тува-Туркийн лицейг түшиглэн байгуулагдсан Бүгд Найрамдах Тува Улсын Улсын лицей, 15-р сургууль-лицей, Тувагийн Бүгд Найрамдах лицей-интернат гэсэн гурван лицей бай��аг.

Кызыл хотод 14 дунд сургууль байдаг бөгөөд тэдгээрийн дунд VIII төрлийн 10-р тусгай (засах) сургууль, мөн үндэсний сургууль - 9-р гимнази байдаг.

Хотод МСҮТ-1, ПБ-10, ПБ-11 гэсэн гурван мэргэжлийн сургууль байдаг. Олон улсын академийн салбар нь PU-1-д байрладаг. Мөн Зүүн Сибирийн Соёл урлагийн академи болон Красноярскийн хуулийн коллеж, Кызылийн эдийн засаг, хэрэглээний хамтын ажиллагааны хуулийн коллежийн салбарууд байдаг.

Кызылын нисэх буудал

[засварлах | кодоор засварлах]

Кызылын нисэх буудал (Орос: Аэропорт "Кызыл") - нь Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотын нисэх онгоцны буудал юм. Тус буудал нь Тувагийн хамгийн том нисэх онгоцны буудал бөгөөд олон улсын хэмжээний цорын ганц буудал билээ. Оросын агаарын тээврийн компани болох Новосибирск Авиа нь "Кызыл" олон улсын нисэх онгоцны буудлыг голчлон ашигладаг.

Төмөр зам Курагино - Кызыл. Замын барилгын ажил 2011 онд эхэлсэн боловч Кызыл хотын ойролцоо ердөө 1 км зам баригдаж, 2021 онд барилгын ажил дахин эхэлсэн боловч коронавирусын хязгаарлалтын улмаас 2026 он хүртэл таван жилээр хойшлуулсан байна.

Арат талбай, Кызыл

Арат талбай (Орос: Площадь Арата) - нь Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотын төв талбай юм.

Нийслэл хотын захиргаа зэрэг барилга, албан байгууллагууд байрлана.

Тус хот нь Красноярскийн цагийн бүс буюу UTC+8 бүст оршино.

 Commons: Кызыл – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref148
  2. Russian Federal State Statistics Service (2011). "Всероссийская перепись населе��ия 2010 года. Том 1" [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (Russian хэлээр). Federal State Statistics Service. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)CS1 maint: unrecognized language (link)
  3. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
  4. 4.0 4.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref907
  5. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
  6. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)
  7. Ц. Дамдинсүрэн нарын зохиосон "Кирилл монгол бичгийн дүрэм"
  8. Ц. Дамдинсүрэн нарын зохиосон "Орос-Монгол толь" (1982)
  9. Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1.01.2010 г.
  10. "Столица штата Гавайи Гонолулу стал городом-побратимом столицы Тувы Кызылом Подробности: http://www.regnum.ru/news/239092.html#ixzz1PpQ4uywP Любое использование материалов допускается только при наличии гиперссылки на ИА REGNUM". Regnum. 30 марта 2004. Татаж авсан: 2011-06-20. {{cite news}}: Check date values in: |date= (help); External link in |title= (help)