Jump to content

тав

Викитоль-с
Хэвлэх боломжтой хувилбарыг дэмжихээ больсон бөгөөд дүрслэх явцад алдаа гарж магадгүй. Хөтчийнхөө хавчуургыг шинэчилж оронд нь хөтчийн хэвлэх өгөгдмөл функцийг ашиглана уу.

Монголоор

Үгийн гарал

Үгийн дуудлага

[taw]

Үндэсний бичиг

ᠲ᠋‍ᠠ‍ᠪ
ᠲ᠋‍ᠠ‍ᠪᠡᠡ᠋
ᠲ᠋‍ᠠ‍ᠪᠤ /~н/ ᠲ᠋‍ᠠ‍ᠪᠤ᠊‍᠊ᠨ, /~д/ ᠲ᠋‍ᠠ‍ᠪᠤᠣ᠊᠊‍᠊ᠨ, /~дагч/ ᠲ᠋‍ᠠ‍ᠪᠤᠳ᠋‍ᠠ‍‍ᠠ‍‍ᠠ‍ᠴ᠊ᠢ, /~дахь/ ᠲ᠋‍ᠠ‍ᠪᠤᠳ᠋‍ᠠ‍ᢉᠢ᠋, /~дугаар/ ᠲ᠋‍ᠠ‍ᠪᠤᠳ᠋ᠣ᠊ᡍ‍ᠠ‍᠊ᠷ, /~т/ ᠲ᠋‍ᠠ‍ᠪᠤᠳ᠋ᠣ, /~тай/ ᠲ᠋‍ᠠ‍ᠪᠤᠳ᠋‍ᠠ‍᠊ᠢ, /~уул/ ᠲ᠋‍ᠠ‍ᠪᠤᡍᠣ᠊᠊ᠯ᠊‍᠊ᠨ, /~нтаа/ ᠲ᠋‍ᠠ‍ᠪᠤ‍ᠠ‍ᠳ᠋᠊‍᠊ᠨ, /~хан/ ᠲ᠋‍ᠠ‍ᠪᠤ‍ᠠ‍‍ᠠ‍‍ᠠ‍᠊ᠨ


(таба) ~ тух (таб) хадаасны ~ (табу) хорин ~

Галиглах зарчим

Үгийн утга

I тоо.
  1. Дөрөв дээр нэгийг нэмсний нийлбэр тоо
  2. Сар бүрийн тавдугаар өдөр
  3. хуучир. Хорчины зүүн гарын долоон отогт багтсан нэг отгийн нэр.
II нэр.
  1. Тохь, тух
III нэр.
  1. Бах, дур
IV нэр.
  1. Гадас, хадаас, эрэг зэрэг юмны орой дахь хавтгай тээг, түүнд барьж жийрэглэх зүйл
  2. Яр шархны дээр хатсан хатуу орой;
V нэр.
  1. Яр шархны шүүрэл дээрээсээ хатаж үүссэн хатуу товх, хааж.
VI.
  1. тав хийх (таг яг хийх чимээ гарах, хоёр зүйлийн хавсрах дуу гарах).
VII.
  1. яв тав хорш. (овоо, зэгсэн, яг таг), яв тав нийцэх (сэтгэлд бодсон зүйл бодот байдал хоёр яг таарах), яв тав хийсэн хүн (шалмаг хөдөлгөөнтэй хүн).
VIII нэр.
  1. Хадны ан цав, завсар.

Ойролцоо үг

Нийлмэл үг

таван амт - чихэрлэг, халуун, шорвог, исгэлэн, гашуун
таван эгшиг - дууг ноотлох хятадын эртний уламжлалт тэмдэглэгээ
таван үүрд хуучир. - хүний харилцааны гол баримжаа болсон өршөөл, журам, ёслол, мэргэн, бат зэрэг хүчин зүйлс
таван гишүүн - хоёр гар, хоёр хөл, толгой
таван махбод зурхай. - дорно дахины зурхайн ёсны төмөр
таван нүд - нэг зүйл хээ
таван аймаг танин мэдэхүйн эрдэм - үйлдэхүйн, барихын, ухааны, суралцахын, хотол төгссөний
таван завсаргүй шашин. - бурхны номд зааснаар буян бүтээх хугацаагүйгээр үйлдсэн бөгөөд шууд тамд унах эцэг, эх, амраг хань, хувраг, архдыг алах таван нүгэл
таван билиг чанар - бусдын эрхийн, цагаан номын, хоёр үгүйн, үргэлжлэлээр мөнхөрсөн, сэтгэшгүйн билиг чанар
таван ухаан - дотоод ухаан буюу шашин, гүн ухаан, учир шалтгааны ухаан, дуун ухаан буюу хэл шинжлэл, урлахуй ухаан, тэжээхүй ухаан буюу анагаах ухаан
их таван ухаан - таван ухаан
бага таван ухаан - зохист аялгуу, илт өгүүлэх нэр, эвсүүлэн найруулахуй, одон зурхай, дууриан бүжиг
таван зүйл эмт ус - хий, шар, бадган, хавсарсан, хурсан өвчнийг арилгах монгол ардын усан эм
таван үүрд - хүний ханилцааны ёсонд журамлах таван зүйлийн ёс болох өршөөл, журам, ёслол, мэргэн, бат тав
таван өнгө - улаан, хөх, шар, хар, цагаан
таван хүсэл - нүдэнд үзэгдэх сайхан өнгө, чихэнд сонсогдох яруу дуун, хамарт үнэртэх анхилам үнэр, хэлэнд мэдрэгдэх зөөлөн амт, сэтгэлд таалагдах сайхан санаа
таван нүд - таван нүд гаргасан нэг зүйл хээ угалз
таван зүйл эрдэнэ - алт, мөнгө, оюу, шүр, сувд
таван тариа - тутарга, шүлхий, нарим, буудай, буурцаг
таван нүдтэй тамга - Өндөр гэгээн Занабазар
зохиосон Богд гэгээний сүргийн тамга -
таван төрөлт спорт. - туялзуур жад, буудлага, гүйлт, усанд сэлэлт болон морь унаж саад давах зэрэг ордог олон улсын спортын нэг төрөл
таван саваагүй - сахлын чимхүүр, сам, чихний ухуур, шүдний чигчлүүр, хумс цэвэрлэх хэрэгслээс бүрдсэн зүүвч
таван тансаг - сайхан дүр, яруу дуу, сайхан үнэр, сайхан амт, машид зөөлөн
таван тансаг идээ - сүү, хужир, давс, ус, цай
таван халуун - гаа, бивлин, поваар, чинжүү, шанц энэ тавыг найруулан хийсэн нь
таван хошуу мал - адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа
таван цул - зүрх, уушги, элэг, бөөр, дэлүү
таван эрхтэн - сонсох чих, үзэх нүд, үнэрлэх хамар, амтлах хэл, хүрэлцэх бие
таван цэцэг - элэг, бөөр, уушги, зүрх, дэлүүний өвчнийг нүд гээд, чих, хамар, хэл, уруул дээр шинждэг монгол эмнэлгийн арга, элэгний цэцэг нүд, бөөрний цэцэг чих, уушгины цэцэг хамар, зүрхний цэцэг хэл, дэлүүний цэцэг уруул
айргийн тав - уралдааны морьдын эхний тав доторх барианы морь
өнөөдөр таван - өнөөдөр сарын тавны өдөр
тав алдах/тав алдрах - а.тохь тух алдах, таатай тохитой биш болох; б.тухайн зүйлд дургүй болох, санаанд таарахгүй болох
тав нь ханах - а.сэтгэл санаад ихэд нийцэх; б.бусдын алдаа санаанд нь нийцэх
хадаасны тав - хадаасны угт байдаг хавтгай зүйл
тав барьж хадах - жийрэг хийж хадах
тав тавих - толгойн орой дээрээ үс үлдээн засуулах

Зөв бичихзүй

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

тав I.нэр. ~ алдах II.(толгой) хадаасны ~ III.тоо ~ан эсвэл 5-н тив тав дахь. тав дахийн, тав дахид, тав дахиас

тав дахь.

Үндэсний бичгийн зөв бичихзүй

Орчуулга

Хоршоо үг

  • арав тав - тийм ч олон биш
  • тав зургаа - а.үндсэн тооны тав зургаадахь тоо; б.тав орчим; в.дэс тооны тав зургаад тохиосон юм
  • тав таваар - тус бүр тав таван ширхэгээр
  • ая тав - тохь тух
  • тав тохь - бие болоод сэтгэл санаанд ая эвтэй, тааламжтай байдал
  • бах тав - сэтгэл ханамж
  • яв тав - овоо, зэгсэн, яг таг

Товчилсон үг

Хэлц үг

Өвөрмөц хэлц

олон таван үг - дэмий илүү үг
таван хялгас муушаал. - үс
таван ухаан нь талд гарах - а.сэтгэл их хямарснаас болж юм санаж, ойлгохгүй болох; б.өтөлж зөнөх
таван салаа боов хүртэх - зодуулах, алгадуулах
таван салаа боов хүртээх - алгадах, зодох
таван хуруу тэгшгүй - хүн бүхэн адилгүй, юм бүхэн бүх зүйл нь тэгш сайн биш гэсэн санаа
таван хуруу шигээ мэдэх - маш сайн мэдэх
таван салаатай тангад боов амсуулах - алгадах

Хэвшмэл хэлц

Тав туулайнаас хурдан
Ташуур мориноос хурдан
Тал туулбал хүн танихгүй
Тав хоновол өөрөө танихгүй

Аман зохиолд орсон нь

Зүйр үг

Таван сарын цасыг нохой хөөгөөд гүйцэхгүй
Тайлаг тэмээний алхааг явган хөөгөөд гүйцэхгүй

Тайлбар: бүтэхгүй юмны араас хөөцөлдөөд хэрэггүй

Таван хуруу тэгшгүй
Хүний сэтгэл адилгүй

Тайлбар: хүн бүхэн адилгүй, төгс төгөлдөр хүн гэж байхгүй

Хорсох хүний тав ханаж
Хайрлах хүний сэтгэл дэнслэх

Тайлбар: ямар нэгэн таагүй явдал болох

Цэцэн үг

Таван есийн жин хүйтэнд
Тавьтаргүй эм цамцтай гарах

Тайлбар: тавьтаргүй хүнээс ямар ч үйлдэл гарч болох

Таван ном гэхээр гэдэсхийдэг
Тавагтай мах гэхээр ухасхийдэг

Тайлбар: ном үзэх дургүй, ажил хийх дургүй