Зөвлөлт Холбоот Улс
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс Союз Советских Социалистических Республик (Орос) (Орос хэлээр; бусад нутгийн хэл дээр харах)[1]
| |
---|---|
1922–1991 | |
Далбаа
(1955–1991) Төрийн сүлд
(1956–1991) | |
Төрийн дуулал: Интернационал "Интернационал" (1922–1944)Государственный гимн СССР[a] "Зөвлөлт Холбоот Улсын Төрийн дуулал" (1944–1991) | |
Нийслэл ба томоохон хот | Москва 55°45′N 37°37′E / 55.750°N 37.617°E |
Албан ёсны хэл | Орос хэл[b] |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | |
Угсаатны бүлгүүд (1989) | 44.8% Оросууд 23.7% Казахууд 4.2% Украинчууд 2.8% Узбекчүүд 1.5% Туркменчүүд 25% бусад |
Шашин | Шашингүй улс (де-юре) Төрийн атеизм (де-факто) |
Ард түмний нэршил | Зөвлөлтүүд |
Төр засаг | Мөн үзэх: Зөвлөлт Холбоот Улсын Засгийн газар
|
Удирдагч | |
• 1922–1924 | Владимир Ленин[c] |
• 1924–1953 | Иосиф Сталин[d] |
• 1953[f] | Георгий Маленков[e] |
• 1953–1964 | Никита Хрущёв[g] |
• 1964–1982 | Леонид Брежнев[h] |
• 1982–1984 | Юрий Андропов |
• 1984–1985 | Константин Черненко |
• 1985–1991 | Михаил Горбачёв[i] |
Төрийн тэргүүн | |
• 1922–1946 (анхны) | Михаил Калинин |
• 1988–1991 (сүүлийн) | Михаил Горбачёв |
Засгийн газрын тэргүүн | |
• 1922–1924 (анхны) | Владимир Ленин |
• 1991 (сүүлийн) | Иван Силаев |
Хууль тогтоох байгууллага | Зөвлөлтийн их хурал (1922–1936)[j] Дээд Зөвлөл (1936–1991) |
Үндэстнүүдийн Зөвлөл (1936–1991) Бүгд Найрамдах Улсуудын Зөвлөл (1991) | |
Холбооны Зөвлөл (1936–1991) | |
Түүхэн эрин | |
11 сарын 7, 1917 он | |
12 сарын 30, 1922 он | |
• Иргэний дайны дуусгавар | 6 сарын 16, 1923 он |
1 сарын 31, 1924 он | |
12 сарын 5, 1936 он | |
1939–1940 | |
1941–1945 | |
10 сарын 24, 1945 он | |
2 сарын 25, 1956 он | |
10 сарын 9, 1977 он | |
3 сарын 11, 1990 он | |
1991 оны 8 сарын 19–22 | |
12 сарын 8, 1991 он[k] | |
• Задрал | 12 сарын 26, 1991 он[l] |
Газар нутаг | |
• Нийт | 22,402,200 км2 (1) |
• Усны эзлэх талбай | 2,767,198 км2 |
• Усны эзлэх талбай (%) | 12.3 |
Хүн ам | |
• 1989 тооллого | 286,730,819[6] (3) |
• Нягтаршил | 12.7/км2 |
ДНБ (ХАЧП) | 1990 тооцоо |
• Нийт | $2.7 их наяд[7] (2) |
• Нэг хүнд ноогдох | $9,000 |
ДНБ (нэрлэсэн) | 1990 тооцоо |
• Нийт | $2.7 их наяд[7] (2) |
• Нэг хүнд ноогдох | $9,000 (28) |
ОТББИ (1989) | 0.275 бага |
ХХИ (1990 оны томьёо) | 0.920[8] маш өндөр |
Мөнгөний нэгж | Зөвлөлтийн рубль (Rbl) (SUR) |
Цагийн бүс | (UTC+2 - +12) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +7 |
ISO 3166 код | SU |
Домэйн нэр | .su[m] |
ЗХУ-ын түүх |
---|
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс нь (Орос хэл: Союз Советских Социалистических Республик, СССР) буюу Зөвлөлт Холбоот Улс (Орос хэл: Советский Союз) нь 1922-с 1991 он хүртэл Евразид оршин тогтносон социалист орон байжээ.
Зөвлөлт Холбоот Улс нь 15 Бүгд Найрамдах Улс болон хэд хэдэн автономит улс, хязгааруудаас бүрдсэн холбооны улс байсан. Энэ холбооны улс нь дэлхийн хуурай газрын зургааны нэгийг хамарсан газар нутагтай бөгөөд 255 сая хүн амтай их гүрэн байлаа. ЗХУ нь коммунист үзэл сурталтай дэлхийн социалист лагерийн тэргүүлэгч, цэрэг улс төрийн Варшавын гэрээ, Эдийн засгийн харилцан туслах Зөвлөл /СЭВ/-ийн орнуудын гол тэргүүлэх хүчин байсан юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Бүрэлдэн тогтсон нь
[засварлах | кодоор засварлах]- Эртний түүхийг Оросын Хаант Улс өгүүллээс харна уу.
Оросын түүх |
---|
· Удирдагчид · Цол хэргэм
|
Түүх*Орос үндэстэн*Кирилл үсэг |
ЗСБНХУ нь Оросын эзэнт гүрний шууд залгамжлагч болон түүний газар нутгийн дийлэнх хэсэгт оршин тогтносон юм.
Оросын эзэнт гүрэн нь 1917 оны хувьсгал, иргэний дайн, гадаадын интервенцийн нөлөөгөөр газар нутгаасаа 90,000 км² нутаг, 49 сая хүн амаа алджээ. Дайн, өлсгөлөн, тахал зэргээс болон олон сая хүнээ алдсан (185,2 саяаас 136,9 сая). 1917 ��ны Октябрийн хувьсгалын дараа Оросын эзэн хааныг гэр бүлийн хамт хороож эзэнт гүрний түүх төгссөн ч түүнийг залгамжлан ЗСБНХУ 1922 онд үүсэн тогтсон юм. Эдийн засгийн хувьд 19-р зууны дунд түвшинд очитлоо доройтсон Орос оронг ЗСБНХУ залгамжлан авсан байна.
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах улсуудын нэгтгэл
[засварлах | кодоор засварлах]Орос, Украйн, Белорусс, Кавказын холбооны улсуудын (хожим 1936 онд Азербайжан, Армен, Гүрж болон салсан) 1922 оны 12 дугаар сард байгуулсан гэрээгээр Орос улс нь Олон үндэстэн ястны бие даасан, зөвлөлүүдийн засаглалтай улсуудын холбоо буюу ЗСБНХУ байгуулагдав.
Үүний дараагаар:
- 1925 онд Узбекистан, Туркмен
- 1929 онд Таджикистан, 1936 онд Казахстан, Киргиз
- 1940 онд Молдав, Латви, Литва, Эстони улсуудыг ЗСБНХУ нэгтгэжээ.
- 1944 онд Тува нэмж нэгдсэн.
ЗХУ байгуулагдсанаасаа хойш ч газар нутгаа тэлэх бодлого баримталсаар ирсэн бөгөөд энэ бодлого нь Сахалины өмнөд хагас, Курилийн арлууд, Калининград зэрэг газруудыг нэгтгэсэнээр илэрч байлаа.
Сталины дэглэм
[засварлах | кодоор засварлах]Владимир Ильич Ленин 1924 онд нас барсны дараа Засгийн эрхийн төлөө тэмцэл хурцдан Сталины ганцаар дарангуйлах дэглэм тогтож Улсын эрх мэдэл нэг хүний гарт төвлөрчээ. Энэ үед хэрэгжиж эхэлсэн зөвлөлтийн Шинэ эдийн засгийн бодлого самуурч хүнд үйлдвэржилт, хүчээр хамтралжуулах үйл явцаар солигдов. Төрийн бүтэц, үүргийг коммунист нам дангаар гүйцэтгэж нэг намын, нэг хүний удирдлага ноёрхсон байна. Бүх орон даяар хэт төвлөрсөн удирдлагатай цэргийн (Дотоод яамны) хяналтат систем тогтов. 1934 оноос улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлснээр мянга мянган авьяаслаг сэхээтнүүд, цэргийн жанжин, улс төр, урлаг соёлын зүтгэлтнүүд хилсээр гүтгэгдэн цаазлуулж бөөнөөр хорих хөдөлмөрийн лагер гулаг руу зуу зуун мянгаараа илгээгдэж нийгмийн бүх давхарга айдаст автан социалист үзэл санаа, коммунизмын гэрэлт ирээдүйд итгэх итгэл алдарч эхлэв.
1941 онд Фашистын Герман дайн зарлаагүй довтолж Зөвлөлтийн "Эх Орны Дайн" эхэлсэн билээ. Дайны үед Сталин үндэсний цөөнх болох Татар, Халимаг, Немц, Туркүүдийг газар нутгаас нь хүчээр нүүлгэн цөллөж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайнд 1945 онд ялалт байгуулснаар ЗХУ олон улсын тавцанд нэр хүнд олсон боловч коммунист үзэл суртлыг хүчээр экспортлон ардчиллыг нухчин дарж (1956 онд Унгарт, 1968 онд Чехословакт цэргээ оруулсан) байсан ба өөрийн орондоо ч олон ургалч үзэл, ил тод байдлыг хаан боогдуулж "эмч нарын, ленинградын хэрэг" зэрэг улс төрийн зохиомол хэргүүд үүсгэн тэргүүний сэхээтнүүдээ хэлмэгдүүлэн дарж байв. Энэ дайнд ЗХУ 25 сая орчим хүн, үндэснийхээ баялгийн 28,7%-г алдаж 1172,3 тэрбум доллар зарцуулжээ. Дайны дараа үйлдвэрлэл, дэд бүтцээ сэргээх, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд ялангуяа ЗХУ-ын европын хэсэгт маш их хөрөнгө оруулалт хийх шаардлага гарсан. Гэвч Адольф Хитлерийн эсрэг дайнд холбоотон байсан орнууд эдийн засгийн хувьд ЗХУ-г ганцаардуулж улс төр, үзэл суртлын хувьд сөрөн зогсох болжээ.
Сталины дараах ЗХУ
[засварлах | кодоор засварлах]1953 оны 3-р сарын 5-нд ЗХУ-ын "Их удирдагч" Иосиф Сталин нас барж 1956 онд ЗХУ-н Коммунист Намын алдарт 20-р их хурал дээр Зөвлөлтийн шинэ удирдагч Никита Хрущёв нэг хүнийг тахин шүтэхийн хор холбогдлыг илчлэн хурц илтгэл тавьж "Хрущёвын дулаарлыг" эхлүүлжээ. Хрущёв засгийн эрхэнд байх үедээ хэлмэгдүүлэлтийг зогсоон улс ардын аж ахуйн хөгжлийг эрчимжүүлж, иргэдийн орон сууцны нөхцлийг сайжруулан, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлснээр улс орны эдийн засаг, ард түмний аж байдал мэдэгдэхүйц дээшилж ирлээ. Оюуны болон материалын нөөцийг зөв зохистой залснаар олон амжилтанд хүрч харьцангуй "Дулаарлын үе" эхлэв.
Тоочвол,
- 1954 - анхны атомын цахилгаан станц
- 1957 - анхны хиймэл дагуул хөөргөв
- 1961 - сансарт анх хүн ниссэн зэрэг байна.
Үүний зэрэгцээ олон улсын харилцаанд ч нааштай дулаан уур амьсгал бий болж 1963 онд цөмийн зэвсгийг хязгаарлах гэрээ байгуулагдаж байв. Гэвч намын удирдлага дахь хуучинсаг (консерватив) хүчин Хрущевыг улс төрийн тавцангаас зайлуулан коммунист дарангуйллын системээ дахин тогтоож чадсанаар социализм "сонгодог" маягаар оршин тогтносон юм. /Энд хүний шууд хувийн чанартай дүгнэлт байж болохгүй боловуу/
Улс төрийн хувьд
[засварлах | кодоор засварлах]Нэг нам (Л.Брежнев, түүнийг тойрон хүрээлэгчид) төрийн эрхэнд гарч нийтийн тусын тулд нэртэй ч нэг хэсэг бүлэг хүмүүсийн тусын тулд ард түмэн хөдөлмөрлөж байв. Ардчилал хэлбэр төдий байснаас агуулга нь тоталитар дэглэм байлаа.
Үзэл суртлын дайн буюу хүйтэн дайн
[засварлах | кодоор засварлах]Дэлхий нийтээс хаалттай, зохиомол социализм барьж улмаар коммунизмыг бүтээн байгуулах үзэл сурталд баригдсан, олон ургалч үзэл, ил тод байдал хориотой байлаа. 20-р зуунд өрнөсөн дайны гол шалтгаан нь үзэл суртлаас ихээхэн хамаарсан байдаг. Нацист Германы хүчирхэг армийг ЗХУ/СССР холбоотнуудын хамт бут ниргэн ялсан нь тэдний нэр хүндийг маш их өсгөж дэлхийд гол тоглогчийн нэг нь ЗХУ/СССР болсон байв. Дэлхийн II-р дайн дууссаны дараагаар дэлхий үндсэндээ 2 лагерьт хуваагдаж энэ хоёр үзэл суртлын аль нь зөв болохыг батлах гэсэн үйлдлийг АНУ, СССР/ЗХУ хийж байсан юм. Жишээлбэл Юрий Гагарин сансарт анх нисэхэд нийт Америкчууд ЗХУ-аас ихэд эмээж байсан гэдэг яагаад гэвэл дэлхийд хамгийн анх коммунист хүн сансарт ниссэн учраас тэд энэ удаад АНУ тэднээс илүү гэдгээ баталж чадсангүй. 1950-иад оны үед ЗХУ нь эдийн засаг, улс төр, шинжлэх, боловсрол, цэрэг арми зэргээрээ АНУ-аас хол давуу илүү байсан юм. Дэлхий нийтээр Коммунист засаг бүрэлдэж эхлэх суурь тавигдаж эхэлсэн гэж үздэг.
Цөмийн дайны хямрал
[засварлах | кодоор засварлах]Сталины дэглэмийн дараагаар Никита Хрущёв Засгийн эрх авснаар улс төрийн байдал харьцангуй тогтворжиж нь энэхүү цаг үе нь ЗХУ/СССР -ын "Дулаарлын алтан үе" байлаа. Сансарт амжилттай нисээд ирсэн Юрий Гагарины сүр хүч ЗХУ-ын эрдэмтээс дэлхий эмээж байв. Тэд цөмийн технологи пуужин зэргээрээ хавь илүү гэдгээрээ сансарт амжилттай ниссэнээрээ баталж харуулав. Зөвлөлтийн шилдэг пуужингийн мэргэжилтэн А.Королёв тив алгассах чадалтай пуужинг 2 жилийн хугацаанд амжилттай бүтээж улмаар АНУ руу харвана хэмээн сүрдүүлж хүчтэй сөргөлдөөн үүсгэж зэвсэгээр өрсөлдөж эхлэв. Куба улсад эдийн засгийн байдал тогтворгүй болж хувьсгал болох тохироо бүрдсэн үед АНУ өөрийн элч болох Батиста-г Кубын шинэ баатраар томилох гэсэн боловч Фидель Кастро болон Че нар Батистаг түлхэн унагааж Куба улсад Коммунист дэглэм тогтсон байна. Үүнд ичгэвтэр ялагдсан АНУ Турк улсад цөмийн пуужингаа зоож ЗХУ-руу харвана гэж заналхийлэв. Хариуд нь ЗХУ тэдний пуужинг 10 дахин илүү хэмжээний пуужинг АНУ-ын хаяаанд Кубад байрлуулснаар АНУ тохиролцооны ширээнд суухыг ЗХУ-д санал болгов. Жон Кенниди болон Никита Хрушев нарын хэлэлцээр амжилттай дуусч АНУ цэргээ Куба улсаас бүрэн татсан түүхтэй. Төд удалгүй Ерөнхийлөгч Жон Кенниди Даллас хотноо буудуулан нас барсан юм. Түүний дараа хариугаа нэхэж АНУ Вьетнамийн дайнг эхлүүлсэн ч АНУ дахиад л ялагдсан юм. Хүйтэн дайнд ялахад хамгийн гол нөлөө үзүүлсэн хүн нь ерөнхийлэгч Рональд Рейган байсан гэж үздэг. Түүний Берлины ханан дээр тавьсан илтгэл дэлхийн шилдэг илтгэлүүдийн тоонд ордог юм. Тэрээр 1983 онд ЗХУ бол "чөтгөрийн гүрэн" (англ. evil empire) хэмээж байсан юм.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, 100% улсын өмчид тулгуурласан хөшүүн хойрго хөрвөх чадваргүй захиргаадалтын эдийн засагтай байв. Сибирийн нефть, байгалийн хий экспортлож байснаас олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл /зэвгэсээс өөр/ хөгжсөнгүй. Өргөн хэрэглээний бараа ДНБ-ий бага хувийг эзэлж байв. Авлигад идэгдсэн, алдар нэр горилогчид эдийн засгийн өндөр өсөлтийн тухай худал мэдээлэл илгээж төр, ард түмнээ хууран мэхэлж байсан байна. Тухайлбал Узбекстаны намын удирдлага жил бүр хөвөнгийн тариалалт нэмэгдсэн гэж мэдээлж, шагнуулж байжээ. Гэтэл сансрын судалгаагаар энэ нь худал болох нь илэрсэн байна. Хаалттай нийгэм, дотоодын хамгаалахын хатуу хяналт нь гадаад орнуудтай шинжлэх ухаан технологийн мэдээлэл солилцох, шинэ ололт, нээлтүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүх бололцоог хаан боогдуулж байлаа.
Цэрэг арми
[засварлах | кодоор засварлах]Зөвлөлтийн арми нь ЗХУ-ын зэвсэгт хүчний хуурай замын бие бүрэлдхүүнийг нэрлэдэг нэр бөгөөд түүнийг бас Улаан Урми гэж нэрлэдэг байв. Зөвлөлтийн зэвсэгт хүчин нь нь хуурай замын, агаарын цэргийн, тэнгисийн гэсэн үндсэн гурван төрлийн цэрэг бүхий бүрэлдхүүнтэй байсан. Зөвлөлтийн арми нь тухайн үедээ дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинд тооцогдож байсан ба/3-4 сая орчим албан хаагч/ Дэлхийн хоёрдугаар дайнд герман ба японыг ялахад гол үүрэг гүйцэтгэсэн юм.
АНУ 1945 онд Японы Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг хаяснаар дэлхий дээр цэрэг зэвсгийн хүчээр давамгайлах байр суурьтай болж энэ байдлаа 1949 он хүртэл хадгалж байсан юм. ЗХУ 1949 онд атомын, 1954 онд ус төрөгчийн зэвсэг бүтээж туршсанаар дэлхий цэрэг дайны 2 хүчирхэг лагерт хуваагдан "Хүйтэн дайн" дэлхийд эхлэв. "Хүйтэн дайн" хэмээх нэр томьёог дөчөөд оны сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэны зөвлөх Бернард Барух анх 1947 онд хэргэлжээ. ЗХУ социализмын ололтыг хамгаалах нэрээр зэвсэглэлээр хөөцөлдөхөд асар их хүч хөрөнгө зарж байлаа.
1978-1987 онуудад ЗХУ байлдааны усан онгоцууд олноор барьж АНУ-тай эн зэрэгцсэн ба шумбагч хөлгийн тоогоор гүйцэж түрүүлсэн байлаа. ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга байсан Николай Рыжков (1986-1989 онд) Варшавын гэрээний орнууд болон Куба, Монгол зэрэг улсад цэргийн бааз байгуулахад 60 тэрбум доллар зарцуулж байсан хэмээн мэдэгджээ.
1979-1989 онуудад 10 жилийн турш ЗХУ Афганистанд өөрийн эрх ашгаа хамгаалахын тулд явуулсан дайнд жил бүр 2,6 - 5 тэрбум рубль зарж байсан байна. Эдийн засгийн хувьд асар хүчтэй АНУ, НАТО-н эсрэг цэрэг улс төрийн хувьд сөрөн зогсохын тулд эдийн засгаа цэрэг зэвсгийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахад чиглүүлж, ард түмнийхээ амьдралын түвшинг улам доройтуулж байлаа.
Нийгмийн байдал
[засварлах | кодоор засварлах]Ард түмэн бүхэлдээ ядуу байдалтай байв. Шударга хөдөлмөрөөрөө хуримтлал бий болгох эрхгүй, хувийн өмчгүй, бусдаас илүү хангалуун амьдарч болохгүй нэг хэвэнд цутгасан мэт нийтээр ижил түвшинд байж ядуу байдалтайгаа эвлэрэн архи хэтрүүлэн хэрэглэцгээж 20-р зууны эхэн ү��ийн Орос орон шиг болжээ. Авлига газар авч, нам төрийн удирдагчид хууль бус зэвсэг, хар тамхи, эрдэнэсийн наймаа эрхлэн ашиг хонжоо олох болов. (Дотоод яамны орлогч сайд байсан Брежневийн хүргэнтэй холбогдсон хэрэг) 1979 онд Афганистанд ЗХУ цэргээ оруулсан нь улс төрийн учир шалтгаанаас гадна асар их хар тамхины наймаатай холбоотой байсан аж.
ЗХУ-ын задрал Оросын болон гадаадын судлаачид ЗСБНХУ-ын задрал нь зайлшгүй байсан эсэхэд санал зөрөлдөөнтэй байдаг. Зарим судлаачид ЗХУ дотроосоо задрах үндэс байгаагүй гэж үздэг. Үүнийгээ тэд дараах байдлаар тайлбарладаг.
- ЗСБНХУ эзэнт гүрэн байгаагүй, нэгдмэл нэг улс байсан. Эзэнт гүрэн өөрийн газар нутгаас гадна колони оронтой, колони орны хүн ам эзэн орны хүн амаас эрхийн хувьд хязгаарлагдмал төрийн удирдлагад сонгогддоггүй. Гэтэл Гүрж үндэстэн Сталин нам төрийг удирдан, улс төрийн товчоонд олон бага үндэстэн (Анастас Микоян, Гейдар Алиев) байсан, ЗСБНХУ-ын БНУ-ууд колони байсан гэх баримт, хууль зүйн үндэс байгаагүй.
- Эдийн засгийн хүндрэл нь улс орныг сулруулж болох ч задралд хүргэхгүй байсан. Ийм эдийн засгийн Их хямрал 20-оод онд АНУ-д, соёлын хувьсгалын үед Хятадад ч тохиолдож байсан.
- ЗСБНХУ–ын задрал нь гаднаас, тодорхой хэлбэл АНУ-аас зохиосон ажиллагаа байсан. Үүний тулд хүйтэн дайны үед асар их хөрөнгө зарцуулж мэдээллийн дайн хийж байв. Гуравдагч орны нутагт байрлах радио станцуудыг санхүүжүүлж зөвлөлтийн үзэл суртал, улс төрийг шүүмжлэн барууны орнуудын хөгжлийг магтан дуулсан нь үр дүнгээ өгсөн байж болох юм. 80-аад оны эхээр Роналд Рейганы зөвлөх Макфарлейн боловсруулсан стратегийн хамгаалалтын санаачлага (оддын дайны программ) нь Зөвлөлтийн удирдлагыг төөрөлдүүлэн асар их хөрөнгө үргүй зарцуулуулжээ. Мөн 1980 оны Москвагийн Олимпын тоглолтод АНУ тэргүүтэй орнууд ЗХУ Афганистанд цэрэг оруулсан хэмээн шалтаглаж хориг тавьсаны дүнд олимпын тоглолтод асар их хөрөнгө хаясан ЗХУ-д том цохилт болов. Оросын болон гадаадын хэвлэлд тэмдэглэснээр ЗСБНХУ-ын задрал гаднаас зохиосон зохиолоор явагдахын зэрэгцээ коммунист тоталитар дэглэм, нам төрийн удирдлагын ялзрал, социалист хөшүүн эдийн засаг өөрөө гол шалтаан болсон гэж үздэг. Юрий Андроповын тэргүүлсэн Улсын аюулаас хамгаалах хороо (КГБ) өөрийн орны эдийн засгийн байдалд дүгнэлт хийж өрнөдийн хөгжлөөс хол хоцорсныг олж харжээ. Брежнев нас барсны дараа Андропов нам төрийн удирдлагад гарч эдийн засаг, улс төрийн шинэчлэл хийхээр эхэлсэн боловч өөрийнх нь эрүүл мэндийн байдал нь түүнд боломж олгоогүй юм. Хуучинсаг үзэлтнүүд ч байр сууриа амар тавьж өгсөнгүй.
Горбачёвын шинэчлэлүүд
[засварлах | кодоор засварлах]Константин Черненкогийн үхлийн дараа эрч хүчтэй залуу Михаил Горбачёв 1985 оны 3-р сард нам төрийн удирдлагад гарч ирэн "Өөрчлөн байгуулалт, Ил тод байдал, Ардчиллыг" бодлогыг Зөвлөлтийн амьдралын бүхий л хүрээнд цоо шинээр дэвшүүлэн гаргаж тавьжээ. Улс төрийн амьдралд ардчиллыг хөгжүүлэн КГБ-ийн хатуу хяналт сүр хүчийг бууруулан дарангуйллыг устгах хүнд суртлыг арилгахад чиглэгдсэн. Эдийн засгийн хүрээнд өөрчлөн байгуулалт хийхэд цэргийн үйлдвэрийн цогцолбор, армид зарцуулж байсан их хэмжээний хөрөнгийг татах хэрэгтэй болсон. Үндэсний нийт орлогын 12,6%-ийг батлан хамгаалахад зарцуулдаг байжээ. (АНУ-д 5-6%) Социалист системийг хамгаалахад зориулж байсан цэргийн хүчээ Дорнод Европ, Монголоос татан авчээ.
Бутрал
[засварлах | кодоор засварлах]1986 онд болсон Украины газар нутаг дахь Чернобылийн атомын цахилгаан станцын осол ЗХУ-ын нэр хүндийг болоод ард иргэдийн Коммунист намд итгэх иттгэлийг машид их унагаасан. Припять хотод цацраг идэвхит бодисонд хордсон хүмүүсийн нийт тоог олон нийтэд мэдээлэхээс нууж, дэлбэрэлт болсны дараа ч болоогүй мэт царайлсан нь ард иргэдийн дургүйцлийг ихээр хүргэж Горбачёвын өөрчлөн байгуулалт болоод ил тод нээлттэй байдал эхлүүлэх гол хөшүүрэг нь болсон юм. Энэ цахилгаан станцын ослын дараа нефтийн үнэ шалдаа буутал унаж гамшгийг арилгах гэж 300 гаруй тэрбум долларын хөрөнгө заржээ. Эрүүл бус эдийн засгийн бодлогын хар гайгаар энэхүү зардал нь ЗХУ-ын төсөвт хүчтэй нөлөөлсөн юм. Энэхүү осолд шууд болон шууд бус байдлаар нийтдээ 500,000 хүн хордсон гэх бөгөөд үүнээс ч илүү байх магадлалтай. Хэдийгээр тэр улс төрийн нээлттэй байдлыг үүсгэхийг оролдсон ч удаан дарагдаж байсан үндсэрхэг, анти Орос үзлийг холбоот улсууддаа үүсгэсэн. Үндсэрхэг үзлийн сэргэлтийг тэдний элитүүд дэмжин тусгаар тогтнох үзэл санааг ард түмэндээ суурилуулж эхэлжээ. Энэ нь Армени, Азербайжаны Уулын Карабахын талаар гарсан мөргөлдөөн, Молдав-Приднестрийн зөрчил зэргээр илэрч гарч байв. 1980-аад оны эцсээр Москвагийн засаглалаас гарч, тусгаар тогтнох үйл явц гарсан. Тухайлбал Сталины хүчлэн нэгтгэсэн Латви, Литва, Эстони гэх Балтын гурван улс, бусад Украин, Азербайжан гэх мэт бүгд найрамдах улсуудад өрнөж эхэлсэн. Эдгээр хөдөлгөөнүүд нь Москва эдийн засгаа аврахын тулд дэргэдхээ золигт гаргаснаар бүр хурцадсан. Горбачёв санаандгүй хүчээ сул тавьсан нь хожим Зөвлөлт Холбоот улсыг бүрмөсөн сөнөөх байжээ. ЗХУ-ын харьяат бүгд найрамдах улсуудын коммунист засгууд ямарч эсэргүүцэлгүйгээр огцорч байлаа.
Мэдээллийн эрх чөлөө нь коммунист намын мэдээлэл дахь хяналтыг алдуулж эрх мэдэлтнүүдэд хүндрэл учруулжээ. Ингэснээр Зөвлөлт засгийн удаан хугацаанд нуун дарж байсан нийгэм, эдийн засгийн хямрал зэрэг нь ил гарсан. Хэвлэлүүд Их Цэвэрлэгээ гэх мэт социалист дэглэм, Сталинтай холбоотой гэмт хэргүүдийг дэлгэж олон жил сайн сайхнаар ухуулсан зөвлөлт засгийн бүх гайхалтай амьдрал нуран уналаа.
Ельцин ЗСБНХ Орос улсын дээд зөвлөлийн дарга болсны дараа ЗХУ-ын коммунист намаас өөрөө гарч Орос болон бусад үндэстний элитүүдийн хамтаар намаас төрийг тусгаарласан хууль гаргуулжээ. 1990 оны 2 сарын 7-ны өдөр Зөвлөлт Холбоот улсын Коммунист Намын төв хороо өөрийн тэргүүлэх эрх мэдлээ өгөв. 1991 оны 8-р сарын 16-нд Горбачёвыг Крымд амарч байх үед дэд ерөнхийлөгч Геннадий Янаев, ерөнхий сайд, батлан хамгаалахын сайд, КГБ-ын дарга, мөн бусад албаны дарга нар "улсын онц байдлын хороог" байгуулсан. Тус хороо нь Горбачёвыг гэрийн хорионд хорьж Холбооны улсыг сэргээхийг оролдсон. Төрийн эргэлт гаргагчид ард иргэдийн дэмжлэгийг олно гэж таамаглаж байсан ч Москвагийн иргэд тэдний эрс эсрэг байлаа. Гурван өдрийн дараа 8-р сарын 21-нд эргэлт гаргагчид бутарч, зохион байгуулагчид нь хоригдон Горбачев ЗХУ-ын ерөнхийлөгчөөр дахин тавигджээ.
Гэхдээ Горбачёвын нэр хүнд бууран суларч ямарч холбоо, зэвсэгт хүчин түүний удирдлагыг үл ойшоож байлаа. Москвагийн гудамжинд хуучинсаг үзэл тоталитар дэглэм, цэргийн засаглалыг эсэргүүцсэн иргэд Хаант Оросын төрийн далбааг мандуулж байсан нь хожим байгуулагдах Оросын Холбооны улсын төрийн далбаа болсон юм. Цэргийнхэн ч танкан дээрээ тус далбааг зурж ард иргэдтэйгээ санаа сэтгэл нэгтэй гэдгээ илэрхийлж байжээ.
Энэ л эгзэгтэй мөчид Ельцин үндэсний удирдлагчаар тодрон гарч Оросын Холбооны Улсын анхны ерөнхийлөгч болсон юм. Төрийн эргэлтийн дараа тусгаар тогтнол руу чиглэх үйл ажиллагаа хурдсаж БНУ-ууд дуу дуугаа авалцан тусгаар улсаа зарлаж байв. ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсууд тусгаар тогтнолоо баталж Москватай "хуулийн дайн" явуулсан. Энэ нь бүгд найрамдах улсын хууль Зөвлөлтийн хуулиас ангид байх, эдийн засгийн удирдлагыг өөрсдөө авч Москвад татвар төлөхгүй байх зэрэг байлаа.
1991 оны 12-р сарын 8-нд Орос, Беларусь, Украины удирдагчид (тэд бүгд хуучин коммунистууд байсан) Белорусь дахь "Беловежская Пуша"-д цугларан хуралдаж ЗХУ задарч "Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл" болсон хэмээн зарлажээ. Горбачёв ийнхүү улсгүй улсын Ерөнхийлөгч болон хувирсан юм. ЗСБНХУ-ыг задарсныг тунхагласны дараа Михаил Горбачёв хэд хэдэн ярилцлага өгөхдөө үүнд шүүмжлэлтэй хандаж байсан гэж дурсан ярьсан байна. Түүгээр ч зогсохгүй Кремльд хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байжээ. Харин Борис Ельцин түүнийг огцрохыг шаардан Зөвлөлтийн улс төр, эдийн засгийн төв байгууллагуудыг алхам алхмаар устгаж байлаа.
12-р сарын 19-нд ЗХУ-ын Гадаад явдлын яамны үйл ажиллагааг зогсоох, дараа өдөр нь ЗСБНХУ-ын улсын банкийг Оросын төв банк болгох, ОХУ-ын Ерөнхийлөгчийн аппаратыг Кремлийн ордонд шилжүүлэх шийдвэрүүдийг гаргасан. Энэ нь нэг ёсондоо Горбачёвт өгсөн тулган шаардалт болсон байна. Ельциний эдгээр шийдвэрүүдийг тэр маш эмзэгээр хүлээж авчээ. Түүний зөвлөхүүд ерөнхийлөгчийн албан тушаалаа хадгалах боловч Кремлиэс гарч явахыг санал болгосон. Гэвч Горбачев энэ саналыг хүлээж авалгүй Алма-Атад болж байгаа 11 Бүгд найрамдах улсын тэргүүлэгчдийн зөвлөгөөний шийдвэрийг хүлээж байлаа.
12-р сарын 21-ны орой Горбачёв Францын Ерөнхийлөгч Франсуа Миттерантай утсаар ярихдаа ойрын үед огцорч магадгүй гэдгээ мэдэдсэн байдаг. Алма-Атад хуралдсан 11 орны тэргүүлэгчид 12 сарын 20-ны орой ЗСБНХУ-ын ерөнхийлөгчийн институтын үйл ажиллагааг зогсоож тусгаар улсуудын нөхөрллийн холбоо байгуулсныг зарлаж ЗСБНХУ-ын анхны бөгөөд цорын ганц ерөнхийлөгч Горбачёвын байгуулсан гавьяаг өндрөөр үнэлж насан туршийн тэтгэмж, тусгай хангамж эдлүүлэхээр баталсан байна. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл байгуулагдсан тухай Алма-Атагийн шийдвэр Москвад 12 сарын 21-ны үдээс хойш ирсэн, Горбачёв огцрохоо мэдэгдэхэд бэлэн байсан боловч тэр яарсангүй.
Оросын ерөнхийлөгч Б.Ельцинийг Казахстанаас ирэхийг хүлээжээ. Тэдний нүүр нүүрээ харалцан уулзалт 10 цаг үргэлжилсэн байна. 12-р сарын 25-ны орой 7 цагт Зэвсэгт хүчний ерөнхий командлагч (БН улсууд тусгаар тогтносон боловч арми нэгдмэл хэвээр байв) огцорсон тухайгаа хуучин ЗХУ болон дэлхийн бусад 153 оронд Теле компаниар дамжуулж шууд мэдэгджээ. Тэрээр ЗСБНХУ задарсанд харамсаж байгаа төдийгүй түүний цаашдын хувь заяанд сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ. М.Горбачёв телевизээр үг хэлснийхээ дараа өрөөндөө ирж Борис Ельцинд цөмийн зэвсгийн түлхүүрийг гардуулах ёстой байсан ч Ельцин Горбачёвын телевизээр хэлсэн үгэнд нь эгдүүцэн өрөөнд нь очиж авах бус Кремлийн өөр нэг өрөөнд авч ирэхийг шаардсан, мөн үүнд нь Горбачёв дургүйцэн цөмийн зэвсгийн түлхүүрийг түүнийг дагалдан цөмийн зэвсгийн цүнхийг авч явдаг хоёр хурандаа, Батлан хамгаалах яамны сайд Шапошников нарт өгчээ. Түүнийг телевизээр үг хэлж байхад Кремлийн ордон дээрх ЗСБНХУ-ын улаан далбааг буулган Оросын гурван өнгөт далбааг өргөжээ. Энэ хүнд хэцүү сүүлчийн мөчүүдэд Горбачёвыг дэмжсэн, харамссан ганц ч утасны дуудлага ирээгүй гэдэг. Ийнхүү 1922 онд ЗСБНХУ-ыг зарласан тунхаг бичгийг цуцалсан байна. Оны сүүлээр Зөвлөлтийн бүх яамд үйл ажиллагаагаа зогсоосон.
Бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин Улс
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Беларусь Улс
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Узбекистан Улс
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казахстан Улс
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Гүрж Улс
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Литва Улс
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Азербайжан Улс
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Молдав Улс
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Латви Улс
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Киргиз Улс
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Тажикистан Улс
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Армени Улс
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Туркменистан Улс
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Эстони Улс
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Союз Советских Социалистических Республик – Викимедиа дуу дүрсний сан
- ЗСБНХУ-ын газрын зурагCommunist
- , хил, Бүгд Найрамдах Улс, ЗСБНХУ-ын нутаг дэвсгэр
- ↑ "Language Policy in the former Soviet Union". H. Schiffman. University of Pennsylvania. 19 November 2002.
- ↑ Hough, Jerry F. "The 'Dark Forces', the Totalitarian Model, and Soviet History". The Russian Review, vol. 46, no. 4, 1987, pp. 397–403.
- ↑ Bergman, Jay. "Was the Soviet Union Totalitarian? The View of Soviet Dissidents and the Reformers of the Gorbachev Era." Studies in East European Thought, vol. 50, no. 4, 1998, pp. 247–281.
- ↑ "Crises in the USSR: Are the Constitutional and Legislative Changes Enough". Cornell International Law Journal. 23 (2). Архивласан огноо 19 March 2022. Татаж авсан: 24 April 2022.
- ↑ "Law of the USSR of March 14, 1990 N 1360-I 'On the establishment of the office of the President of the USSR and the making of changes and additions to the Constitution (Basic Law) of the USSR'". Garant.ru. Archived from the original on 10 October 2017. Татаж авсан: 12 July 2010.
- ↑ Almanaque Mundial 1996, Editorial América/Televisa, Mexico, 1995, pp. 548–552 (Demografía/Biometría table).
- ↑ 7.0 7.1 "GDP – Million – Flags, Maps, Economy, Geography, Climate, Natural Resources, Current Issues, International Agreements, Population, Social Statistics, Political System". Архивласан огноо 12 June 2018. Татаж авсан: 29 August 2018.
- ↑ "Human Development Report 1990" (PDF). HDRO (Human Development Report Office) United Nations Development Programme. January 1990. p. 111. Архивласан (PDF) огноо 7 February 2019. Татаж авсан: 1 September 2020.
Иш татахад гарсан алдаа: <ref>
tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/>
tag was found