Бууз
Appearance
Бууз бол Монголчуудын идэх дуртай хоол бөгөөд битүү хоолны төрөлд багтдаг. Гурилыг ясны шөлөөр зуурч, ижил хэмжээтэй бондгор тасдаж, элдэж хавтгайлж, дугуй хэлбэртэй болгоод мах татах амтлан шүүслээд гуриландаа чимхэж , ууранд жигнэж болгодог монгол хоол. Цагаан сарын үеэр монгол айл болгоны баярын ширээнд залардаг хүндтэй хоол юм. Буузны онцлог хий хуй хөөдөг чанартай хоол хэмээн үздэг
Төрөл ангилал
[засварлах | кодоор засварлах]Буузны шанз болон гурилан зуурмагаас шалтгаалж ангилж нэрлэдэг.
Шанзаар ангилах нь
[засварлах | кодоор засварлах]Уугуул шанзаар ангилах нь
[засварлах | кодоор засварлах]- Үхрийн махан бууз (бүдүүн үхрийн бууз, үхрийн мах, өөхийг алаглуулна)
- Хонины махан бууз (хонины гуяны махтай, өөх мах алаглуулна)
- Хонь, үхрийн махан бууз (үхрийн хар бараан өөхгүй махан дээр, хонин тарган өөхтэй мах нэмнэ)
- Өөхтэй бууз (сүүлний өөхийг жигд татаж нэмсэн байна)
- Өөхгүй бууз (хонь болон үхрийн махыг өөхгүйгээр авч хэрэглэнэ)
Орчин цагийн шанзаар ангилах нь
[засварлах | кодоор засварлах]- Гурвалжин будаатай бууз (татсан мах 70 хувь, жигнэсэн гурвалжин будаа 30 хувь)
- Хөц будаатай бууз (татсан мах 80 хувь, жигнэсэн хөц будаа 20 хувь)
- Байцайтай бууз (татсан мах 50 хувь, жигнэсэн байцаа 50 хувь)
- Ногоотой бууз (төмс, лууван, байцаа, ногоон вандуй гэх мэт)
- Бууцайтай бууз гэх мэт (татсан мах дээр бууцай амталгаагаар нэмнэ)
- Веган бууз (байцай, шар буурцагны мах гэх мэт)
Гурилан зуурмагаар ангилах нь
[засварлах | кодоор засварлах]- Ногоон бууз (гурилын зуурмагт бууцай хийнэ)
- Бор бууз (бүхэл үрийн гурил болон ширхэгтэй гурилаар зуурмаг хийнэ)
Амтлагчаар ангилах нь
[засварлах | кодоор засварлах]Чимхэлтээр ангилах нь
[засварлах | кодоор засварлах]Буузны шанзыг гурилан зуурмагаа жигдэж тасдаж бээмбийлж, дугуйлан хавтгайлж, нимгэн дугуй болгоод шанзаа хийгээд чимхэж боохыг "бууз чимхэлт", "буузны чимхээс" гэж нэрлэнэ. Буузны чимхээс хэр зэрэг нямбай жигд байгаагаар нь Монголчууд айл гэрийн эзэгтэйн ажил, үйлийг шинждэг.
Хийх арга
[засварлах | кодоор засварлах]Орц найрлага
[засварлах | кодоор засварлах]Хэрэглэх зүйл
[засварлах | кодоор засварлах]Хийх дараалал
[засварлах | кодоор засварлах]- Гурилаа устай хольж зуурна.
- Зуурсан гурилаа жижиг хэсгүүдэд хуваагаад, элдүүрээр элдэж хавтгайлна.
- Элдсэн гурилан дээрээ (татсан мах, сонгино зэрэг амтлагч хольж, шөллөсөн) шанзаа тавин чимхэнэ. Буузны чимхэлт, чимхээс нь ихэн��дээ дугуй хэлбэртэй байдаг.
- Жигнүүртээ ус хийн буцалмагц, жигнүүр дээр нь буузаа тавьж 15-20 минут жигнэнэ. (хөлдүү буузыг 25-30 минут жигнэнэ)
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Бууз – Викимедиа зураг, бичлэг, дууны сан