Евро ШАҮП
Евро ШАҮП (англ. European New Car Assessment Programme; мн. Европын шинэ автомашины үнэлгээний програм) нь европын замын тээврийн хөдөлгөөний яамд, автомашины клубууд болон даатгалын холбоодын нийгэмлэг бөгөөд түүний төв нь Брюссельд байрладаг.[1]
Зөвхөн нэг жилийн дотор үйлдвэрлэсэн автомашинуудыг л хооронд нь харьцуулах боломжтой.[2] 2009 оноос хойш тээврийн хэрэгслийн нийт аюулгүй байдалд тав хүртэл одоор үнэлгээ өгдөг (урьд нь тээврийн хэрэгсэл бүр хэд хэдэн ангилалд тав хүртэл одны үнэлгээ авч болдог байв) болсон.[3] Евро ШАҮП нь Глобал ШАҮП-н нэг гишүүн ба автомашины аюулгүй байдалд дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг холбоо юм.
Ерөнхий ойлголт
[засварлах | кодоор засварлах]Евро ШАҮП-ын мөргөлдөлтийн туршилт нь дөрвөн хэсгээс бүрдэх ба нууцлалтай технологиор төрөл бүрийн хэмжүүрээр хувилан үнэлгээ өгдөг. Үүнд: тээврийн хэрэгсэлд сууж байгаа насанд хүрэгчдийн хамгаалалт, явган зорчигчийн хамгаалалт, тээврийн хэрэгслийн урд талын суудалд суух хүүхдийн хамгаалалт болон тухайн тээврийн хэрэгслийн ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын онцлог орно. Туршилтанд орсон тээврийн хэрэгсэл нь европын холбооны бүх улсад цувралаар тоноглодог аюулгүйн тоноглолтой байна. Тиймээс жишээ нь зарим нэгэн оронд зөвхөн нэмэлт төлбөртэйгээр захиалах боломжтой аюулгүйн систем болох гурван цэгийн бүсийг чангалан татагч зэрэг байхгүй байх тохиолдол бий.
Тээврийн хэрэгсэлд сууж байгаа насанд хүрэгчдийн хамгаалалт
[засварлах | кодоор засварлах]Энэ туршилт нь дөрвөн тусдаа мөргөлтийн хэсгээс бүрдэнэ.
Offset урд талын мөргөлт гэж нэрлэгдэх туршилтын үед туршиж байгаа тээврийн хэрэгсэл нь 64 км/ц-ийн хурдтайгаар хөнгөнцагаан хашлагыг 40%-иар хаасан байдлаар мөргөнө. Энэ нь хоёр ижил тэрэг аль аль нь 55 км/ц-н хурдтайгаар урд урдаасаа ирэн мөргөлдөхийг загварчлан шалгаж байгаа юм.[4]
Гишүүд
[засварлах | кодоор засварлах]Цахим хуудас
[засварлах | кодоор засварлах]- Евро ШАҮП-н цахим хуудас
- Евро ШАҮП-н гүйцэтгэсэн албан ёсны тооцоо- болон туршилтын үр дүн (англиар)
Зүүлт, тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Euro NCAP members (Memento 25. Тавдугаар сар 2007 цахим архивт), нийтэлсэн: Euro NCAP, нийтэлсэн огноо: 2009-11-09
- ↑ "Weniger Bestwerte im Euro-Crashtest". Die Zeit. 2011-02-04. Татаж авсан: 2011-02-06.
- ↑ "History". Euro NCAP. Archived from the original on 2007-11-04. Татаж авсан: 2009-11-09.
- ↑ http://www.euroncap.com/files/Euro-NCAP-Frontal-Protocol-Version-6.0---0-7981ae7b-44f3-4c12-adea-6a0a736ec180.pdf