Jump to content

Монгол улсын хөдөлмөрийн баатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хэвлэх боломжтой хувилбарыг дэмжихээ больсон бөгөөд дүрслэх явцад алдаа гарж магадгүй. Хөтчийнхөө хавчуургыг шинэчилж оронд нь хөтчийн хэвлэх өгөгдмөл функцийг ашиглана уу.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар

Алтан соёмбо тэмдэг

Монгол улсын хөдөлмөрийн баатар гэж ажил хөдөлмөрөөрөө Монгол Улсдаа онц ач гавьяатай хүнд олгодог цол юм.

Түүх

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1956 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 234 дүгээр зарлигаар: БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  • 1. “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” гэдэг цолыг бий болгосугай.
  • 2. “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цолыг манай оронд социализм байгуулах үйлсэд гарамгай бүтээл гаргасан хүмүүст олгож байхаар тогтоосугай.
  • 3. “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цол шагнагдагсад “ Сүхбаатарын одон”, “Алтан соёмбо” гэдэг медаль олгож байсугай.