Бага буржгар
Харагдац
Бага буржгар - (Латин: Thalictrum minus), (Орос: Василистник малый)
Ургамлын тайлбар
100 см хүрэхүйц үлэмж өндөр ургадаг, эгц буюу босоо үелж тахиралдсан иштэй, гөлгөр, нүцгэн ургамал. Ишнээсээ хөндийрсөн шүдлэг захтай, бараг дугариг хэлбэртэй хэсгүүд бүхий гурвалж, дөрвөлсөн өдлөг навчтай ногоовтор улбар цэцгүүд нь том пирамидан хэлбэрт залаа баг цэцэг болж бөөгнөрсөн байдаг.
Тархалт
Хар модон ой, хусан төгөл, ойн нуга, зах цоорхой, нугын хээр, дэнжид ургадаг.[1]
Ашигласан материал
- ↑ Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 173
Гадаад холбоос
Агуулах дахь «Бага буржгар» зургийн цомог
Викизүйлд Бага буржгар-тай холбоотой мэдээлэл байна. |